
Гашуунсухайт боомтоор БНХАУ руу зорчих шинэ чиглэл нээгдлээ. Тухайлбал, Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Автотээврийн төлөөлөгчдийн уулзалтаар хэлэлцэн тохирсны дагуу “Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Гашуунсухайт-Ганц мод боомтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас” чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээг энэ сарын 14-нөөс эхлүүлэхээр боллоо.
Тээвэрлэлтийг Монголын талаас “Жи Би Монгол транс” ХХК, БНХАУ-ын талаас “Ба Юун” ХХК-ууд гүйцэтгэх гэнэ.
Цагийн хуваарь:
- Өмнөговь аймгийн Ханбогд сумаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 08:30 цагт тогтмол гүйцэтгэнэ.
- БНХАУ-ын Халиут балгасаас: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 07:20 цагт тогтмол гүйцэтгэнэ.
- Тээвэрлэлтийн зай: 275км
- Тээвэрлэлтийн хугацаа: 06:40 минут
Хөдлөх цэг:
- Монголын талаас: Өмнөговь аймгийн Ханбогд сум
- Хятадын талаас: Баяннуур хотын Уртын дунд хошууны Халиут балгас