
Өнөөдөр гадаа 10 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
10 дугаар сарын 17-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 290 дахь өдөр бөгөөд он дуусахад 75 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 10 хэмийн дулаан бол шөнөдөө -2 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 19, найман цагаан мэнгэтэй улаагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөх гэнэ. Энэ өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2681.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.70, юань 379.00, вон 2.25 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.
- 09.30 цагт Чингис зочид буудлын 3 давхрын хурлын танхимд "Органик хүнс үйлдвэрлэгчдийн IV чуулган" болно.
- Нарантуул худалдааны төвд 13.00-15.00 цагийн хооронд “Залууст ээлтэй үйлчилгээ” аяны нээлт болно.
- Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны ээлжит VII чуулган 09.00 цагт Тусгаар тогтнолын ордны 7 давхарт болно.
- 09.00 цагт Төрийн ордны “Чингис” танхимд Онцгой байдлын ерөнхий газраас Монголын Улаанзагалмайн нийгэмлэгтэй хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт анхдугаар үндэсний чуулга уулзалтыг зохион байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2003 онд Тайванийн нийслэл Тайбэйд дэлхийн хамгийн өндөр буюу 101 давхар барилга ашиглалтад оржээ.
- 1990 онд кино урлагийн мэдээллийн хамгийн том веб сайт IMDb байгуулагджээ.
- 1973 онд Газрын тос үйлдвэрлэгч гишүүн орнуудын байгууллага (ОPЕC)-ын АНУ Ойрх Дорнодын талаарх бодлогоо өөрчлөх хүртэл сар бүр газрын тосны олборлолтоо 5 хувиар бууруулахаар тохиролцжээ.
- 1968 онд холбоотны цэргүүд Чехословакаас үе шаттайгаар гарч эхэлжээ.
- 1956 онд Шведэд дэлхийн хамгийн анхны автомат гар утасны холбооны систем нэвтэрчээ.
- 1933 оны энэ өдөр Newsweek сэтгүүлийн анхны дугаар гарчээ.
- 1918 онд Москвад дэлхийн анхны тоглоомын музей нээгджээ.