
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаахан байх боловч 18-нд баруун аймгуудын нутгаар, 19-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, салхи түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурахыг онцгой анхааруулж байна.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 1-3 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.