
Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 23-нд нутгийн төв хэсгээр, 24-нд нутгийн зүүн хагаст цас орж цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
Улаанбаатар хотод үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 3-5 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан бай.