
Өнөөдөр гадаа 8 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
10 дугаар сарын 21-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 294 дахь өдөр бөгөөд он дуусахад 71 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 8 хэмийн дулаан бол шөнөдөө -4 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 23, дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа элбэг олдох гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2695.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.40, юань 383.00, вон 2.29 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Сургуулийн байраа булаалгасан Монгол тэмүүлэл улсын сургуулийн эцэг эхчүүд ордоны гадна 11.00 цагт жагсаал, цуглаан хийж Eрөнхийлөгч, УИХ-ын дарга, Eрөнхий сайд, УИХ-ын өргөдлийн байнгын хорооны дарга, бас Нийслэлийн Засаг даргад шаардлага хүргүүлнэ.
- 11.00 цагаас НҮБ-ын байрны 6 давхарт Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр НҮБ-ын шилжилт хөдөлгөөн хариуцсан байгууллагаас эхлүүлж буй "Монгол улс дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдах нь" төслийн нээлт болно.
- 10.00 цагт Монголбанкны 5 давхарын хурлын танхимд “Дэлхийн хуримтлалын өдөр” аяны нээлтийн үйл ажиллагаа болно.
- Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах Үндсэн чиглэлийн олон нийтэд танилцуулах, судлаач, эдийн засагчдын хэлэлцүүлэг Blue Sky-д болно.
- 11.00 цагт БлюМон-ны нэг давхарт Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгээс эрхлэн "Найрамдлын 70 жил" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
- MN мэдээллийн төвд 11.30 цагаас Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ "Саарал жагсаалтын эздийг зарлах" хэвлэлийн бага хурал хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Их Британид 19-р зууны сүүлч, 20-р зууны эхэнд төр барьж байсан эзэн хаан Трафалгарын ойн баярыг тэмдэглэж байна.
- Мөн өнөөдөр Тайланд улсад Сувилагчдын эрхийн өдөр тохиож байна.
- 1980 оны энэ өдөр Америкийн загвар өмсөгч, жүжигчин Ким Кардашиан мэндэлжээ.
- 1994 онд Сөүл хотод "Seongsu" нэртэй гүүр нурснаас болж 32 хүн амь насаа алджээ.
- 1977 онд Европын Патентын хүрээлэн үүсэн байгуулагджээ.