
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар зургаан аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг улсын тусгай хамгаалалтад авахаар хэлэлцэн шийдвэрлэжээ. Уг тогтоолын төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан байна.
Тодруулбал, Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Батширээт, Өмнөдэлгэр, Баян-Адарга, Увс аймгийн Ховд, Бөхмөрөн, Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Завхан аймгийн Дөрвөлжин, Отгон, Баянхонгор аймгийн Галуут, Гурванбулаг, Ховд аймгийн Мянгад, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумдын нутагт орших зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Нийт зургаан аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарч байгаа эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 1.298.047 га-гаар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь нь 0.83 хувиар нэмэгдэж байгаа аж.