
Нийслэлийн хэмжээнд их хэмжээний цас орж, халтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрын 29 үйлчлэгч таван машин техникээр нийт 46.3 тонн давс, 11 тонн бодис цацан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажилласан байна.
Тодруулбал, Налайхын шинэ зам, Хил хамгаалах ерөнхий газар, Баянмонгол хороолол, Бөхийн өргөө, Халдварт, Замын цагдаагийн уулзвар, Жанжин клуб, Улаанхуаран, Дарь-Эх зэрэг 40 орчим байршилд давс, бодис цацжээ.