
Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Үндсэн хуулийн цэцийн гишүүд уг хүсэлтийг өнөөдөр 11:00 цагт хэлэлцхээр товлосон байна.
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат гадаад улсад албан томилолтоор ажиллаж таарсан тул хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулсан гэх тайлбарыг Үндсэн хуулийн цэцээс өгч байгаа бөгөөд өнөөдрийн хурлыг хаалттай явуулна гэлээ.