Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Бүрдэл майнинг” ХХК-ийнхан уурхайгаас гарсан бохир усаа Туул голд цутгаж байна

 

 

Төв аймгийн Заамар сумд ашигт малтмал олборлож буй "Бүрдэл майнинг" ХХК-ийнхан уурхайн ухалгын талбайн шүүрлийн усаа шавхан зайлуулахдаа бүрэн тунгаалгүй, Туул голд цутгаж байсныг албаныхан хяналт шалгалтаар тогтоожээ. Тиймээс ТГСГЗ-наас тус компанид сануулга хүргүүлж, стандартаас хэтэрсэн бохир усыг удаа дараа Туул голд нийлүүлсэн эл үйлдэл дахин давтагдвал Усны тухай хуульд заасны дагуу ус ашиглах эрхийг цуцлахыг анхааруулжээ.