Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Туул голд бохир ус цутгасан "Бүрдэл Майнинг" ХХК-ийн ус ашиглах зөвшөөрлийг цуцаллаа

Төв аймгийн Заамар сумд ашигт малтмал олборлож буй "Бүрдэл майнинг" ХХК-ийнхан уурхайн ухалгын талбайн шүүрлийн усаа шавхан зайлуулахдаа бүрэн тунгаалгүй, Туул голд цутгаж байсныг албаныхан хяналт шалгалтаар тогтоосон талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл ТГСГЗ-аас тус компанийн ус ашиглах эрхийн цуцалсан талаар албаныхан мэдээллээ. Тодруулбал, "2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр бохир ус нийлүүлж, мөн 2022 оны 06 дугаар сарын 24-ны өдөр дахин нийлүүлж байсныг тогтоосон тул "Бүрдэл Майнинг" ХХК-ийн ус ашиглах зөвшөөрөл, гэрээг цуцаллаа"  хэмээн БОАЖЯ, ТГСГЗ-аас мэдээлжээ.