Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Бат-Эрдэнэ: 579 000-аас дээш тооны жуулчин авчрах зорилт тавьсан

Засгийн газрын хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны дараа 2022 оны зургаадугаар сарын 30-ныг дуустал хугацаанд Монгол Улсад нийт 73,000 орчим жуулчин ирснийг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.

Тэрбээр "Мөн хугацаанд 73 000 жуулчин ирж 70 орчим сая долларын орлого орсон байна. Түүнчлэн 2022 онд бид тодорхой хэмжээнд нислэгүүдтэй холбоотойгоор үүссэн асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Ялангуяа Европын чиглэлд нэмэлт нэг онгоц гаргаад буй. Цаашид шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гарган шийдвэрлэсэн.

Бид 2022 онд гадаадаас ирэх жуулчдын тоог 2019 оны 50 хувьд хүргэх, цаашлаад тухайн оны хэмжээнд буюу 579 000, түүнээс дээш тооны жуулчин авчирна гэсэн зорилттой байгаа" гэдгийг онцолж хэлсэн юм.