Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөвсгөлд хатуу хог хаягдлын Ландфилл байгууламж барина

Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Ханх сумд хатуу хог хаягдлын II зэрэглэлийн ландфилл /газарт булшлах/ байгууламж барьж буй талаар БОАЖЯ-аас мэдээллээ. Хатуу хог хаягдлыг ангилж, булшлах ландфилл байгууламж ашиглалтад орсноор 10 хүний ажлын бий болох ба нийт төслийн барилгын ажлын явцад орон нутагт 350 гаруй ажлын байр бий болох гэнэ. Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн энэ оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 1-р тогтоолоор батлагдсан “Ногоон ажлын байр хөтөлбөр” болон төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зүгээс ландфилл байгууламж барихтай холбоотой бэлтгэл ажлын хүрээнд Хатгал тосгоны Харгана хогийн цэгийн дахиврыг ангилах ялгах ажилд орон нутгийн 21 ажил хайгч иргэнийг түр ажлын байраар хангасан байна.