Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Увс аймагт орсон аадар борооны улмаас 80 орчим бог мал хорогджээ

Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн “Хар үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 68 км-т, сумын төвөөс хойд зүгт 23 км-т/ 08.01-ний өдрийн 17:00-18:00 цагийн хооронд аадар бороо орсны улмаас малчин Б-ийн 80 орчим бог мал үерийн усанд өртөж хорогдсон тухай мэдээллийг 08.04-ний өдрийн 22:21 цагт хүлээн авсан. Урьдчилсан байдлаар үерт тус сумын харьяат малчин Б-ийн 80 орчим бог мал өртөж хорогдсон бөгөөд тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг 08.05-ны өдөр очиж нөхцөл байдалтай танилцаж, хорогдсон малын сэг, зэмийг утгах ажлыг зохион байгуулах тухай мэдээллийг Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.