Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Олон улсын тогорууны сан Хурх-Хүйтэний хөндийн шувуудыг хамгаалахад тусална

Олон улсын тогорууны International Crane Foundation сан Хурх-Хүйтэний хөндийн байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны үүргийг Wildlife Science and Conservation Center of Mongolia гэрээгээр гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Хурх-Хүйтэний хөндий бол дэлхийн хэмжээнд ховордож буй цэн тогоруу, цагаан тогоруу, хар тогоруу, хошуу галуу, хонин тоодог зэрэг шувуудын түшиц нутаг юм.

Олон улсын ач холбогдлыг нь үнэлэн 2004 онд "Рамсарын конвенци"-д, 2009 онд Шувуудад чухал газарт, 2011 онд Зүүн Ази-Австралазийн шувууны нүүдлийн замд бүртгэсэн байдаг.

Дээрх ажил хэрэгжсэнээр Тусгай хамгаалалттай газрын судалгаа, санхүүжилт, менежментийг шинэлэг аргаар явуулах ажил нэг шат урагшлах юм.