Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Амралтын өдрүүдэд уулаараа нойтон цас орно

Долоо хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр хур бороо багатай дулаан байх боловч, хугацааны сүүлчээр бороо, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсхийг Цаг уур, орчин шинжилгээний газраас мэдээллээ.

Хур тунадас: Энэ сарын 16, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Хугацааны сүүлчээр уулаараа нойтон цас орно.

Салхи: Хугацааны эхэнд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, 17, 18-нд Алтайн салбар уулсаар, 19-нд нутгийн зарим газраар, 20-21-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхэнд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 26-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-ноос ихэнх нутгаар сэрүүснэ.