Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Самар түүхээр явсан эмэгтэй сураггүй алга болжээ

Төв аймгийн Эрдэнэ сумын Майхан багийн нутаг сумын төвөөс баруун хойд зүгт 180 км-т орших Хүрэн морьтын зоо хэмээх газарт 14 хүн самар түүж явснаас нэг нь сураггүй алга болжээ. Сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын газар есдүгээр сарын 21-ний 09:30 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн 32 настай эмэгтэй Б-г эрэн хайх ажиллагааг есдүгээр сарын 09.22-ны 15.00-19:20 цаг хүртэл зохион байгуулжээ. Есдүгээр сарын .23-ны 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.