Монголын гаалийн байгууллагаас Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)-тай хамтран “Барааны ангиллын үйл ажиллагаанд онош зүйн шинжилгээ хийх-Чадавхыг бэхжүүлэх” сэдэвт үндэсний сургалт, семинарыг эхлүүлжээ. Уг арга хэмжээ нь гаалийн байгууллагын барааны ангиллын тогтолцоо, эрх зүйн орчин, хүний нөөц, мэдээллийн системийг ДГБ-ын аргачлалаар анх удаа цогцоор нь оношлон үнэлж мөн олон улсын стандарт, сайн туршлагад нийцсэн зөвлөмж боловсруулж, шинэчлэл нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм байна. Сургалтад Гаалийн ерөнхий газар болон гаалийн 11 газар, хорооны нийт 25 албан хаагч оролцож, барааны ангиллын эрх зүйн зохицуулалт, ангиллын маргааны талаарх ойлголтыг авч, зохицуулах болон цахим мэдээллийн сангийн ашиглалтыг гүнзгийрүүлэн сурах гэнэ. Түүнчлэн гаалийн бүрдүүлэлтийн цахим төв, лабораторийн ажлын уялдаа холбоо, барааны ангиллын шийдвэр гаргалтыг судалж, олон улсын сайн туршлага, цахим шийдэл, хиймэл оюуны талаар туршлага солилцож буйг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Маргаашийг хүртэл таван өдөр үргэлжлэх дээрх арга хэмжээг БНХАУ-ын барааны ангиллын итгэмжлэгдсэн сургагч багш болон төв лабораторийнх нь шинжээч нар удирдан явуулж буй гэнэ.
С.Дулам