Манай улсад бүр гуч гаруй жилийн өмнө буюу 1980-аад онд Вьетнам, Лаос зэрэг орны тариаланчид цагаа будааны тутарга тарьж, ургуулах оролдлого хийж байсан гэдэг. Харин монголчууд анх 1992 онд Дорнод аймагт Хэрлэн голын хөвөөнөө япон сортын тутарга тарьж туршиж байсан бөгөөд тухайн үед 1.5 тн ургац авч байжээ.
“GIMEX” компани цагаан будаа туршилтаар тарих ажлыг хэдийнэ эхлүүлээд буй бол Дорноговь аймгийн “Говийн тутарга” ХХК Эрдэнэ сумын Богийн хошуунд мөн л туршилтын тариалалт хийж байгаа аж. Туршилтын тариалалтын эхний ургацаа ирэх сарын дундуур хураах гэнэ. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор манай улсад дунджаар гурван жил дараалж туршилтаар тарьсаны дараа үйлдвэрийн хэрэгцээнд цагаан будааны тутаргыг нийлүүлэх боломжтой болдог аж.