Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхлээд 14 хонож байна. Энэ хуулийг зарим иргэн “Зөв” гэж дэмжиж байхад нөгөө хэсэг нь “Хэтэрхий чанга байна” хэмээн гомдоллож байгаа. Уг хуулинд олон шинэлэг заалтууд нэмэгдсэн, түүнийг нь хэрхэн хэрэгжүүлэх талаар манай “Өнөөдөр” сонин жишээ баримттайгаар, албаны хүнээр тайлбарлуулан мэдээлж байсан.
“Хууль хэрэгжиж эхэлснээр гарцгүй газраар гарах хүн ч цөөрсөн, таксинд суухад жолооч нь “бүсээ зүүгээрэй” гэж сануулдаг болсон байна лээ” гэж иргэд ярьж байна. Замын хөдөлгөөний хуулиа хэрэгжүүлэх нь замын цагдаа нарт биш иргэдийн аюулгүй байдлын тухай асуудал юм. Гэтэл хууль хэрэгжиж эхлэхээс өмнө иргэд багагүй маргаан гаргаж, хуулийн зарим заалтуудаар тоглоом тохуу хийж цахим хуудсуудаар цацаж байв.
Үнэндээ манай энэ хууль тийм ч чанга хууль биш. Манайхаас ч хатуу хуультай улс орон олон байдаг тухай мэргэжлийн хүмүүс хэлдэг. Юутай ч иргэд шинэ хуулиа мөрдөж, замын хөдөлгөөний дүрэм зөрчих нь харьцангуй багассанд талархууштай.
Замын цагдаагийн газраас 2014 оны есдүгээр сарын 1-14-н, энэ оны есдүгээр сарын 1-14-ний хооронд гарсан хэрэг зөрчлүүдийн харьцуулан тоон мэдээ гаргажээ. Эндээс ЗХАБТХ үүргээ сайн биелүүлж байгааг харж болох юм.
Харьцуулалт 14 хоногийн байдлаар /хүснэгтээр/
|
№ |
Үзүүлэлт |
2014 оны 09.01-09.14-ний өдрүүд |
2015 оны 09.01-09.14-ний өдрүүд |
Харьцуулалт |
|
1 |
ЗТОслын дуудлага |
4552 |
3617 |
-20.5 |
|
2 |
Нийт осол |
1671 |
1071 |
-35.9 |
|
3 |
Хүн гэмтсэн осол |
183 |
143 |
-21.9 |
|
4 |
Гэмтсэн хүн |
212 |
177 |
-16.5 |
|
5 |
Нас барсан хүн |
6 |
2 |
-66.7 |
|
6 |
Гэмтсэн хүүхэд |
42 |
42 |
0.0 |
|
7 |
Согтуу жолооч илрүүлэлт |
1165 |
663 |
-43.1 |
|
8 |
Журамлагдсан автомашин |
234 |
190 |
-18.8 |
|
9 |
Зөрчил |
29244 |
22341 |
-23.6 |
Харьцуулалт 14 хоногийн байдлаар /графикаар/
Х.Азжаргал