Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Б.Чойжилсүрэн, Т.Доржханд нарт хариуцлага тооцохыг дахин шаардав

УИХ-ын гишүүн Ө.Шижир Эрчим хүчний сайд Б.Чой­жилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарыг огцруулах шаардлагыг өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд Ерөнхий сайдад тавьсан. Мөн эдгээр сайдыг огцруулах саналыг албан ёсоор өргөн барихаар өөрийн албан бланк гарын үсэг цуглуулж буй. Гэвч үүнээс хойш сарын хугацаа өнгөрсөн ч Ерөнхий сайд ямар нэг арга хэмжээ авч, хариуцлага тооцоогүй тул бодит шийдэл гаргахыг дахин шаардсан байна.
2 цаг 16 мин

Монгол Улс Азийн бүс нутагт энх тайван, аюулгүй байдлын үзүүлэлтээр эхний тавд багтлаа

Дэлхийн энх тайвны индекс (Global peace index)-ийн 2025 оны шинэчилсэн тайланд дурд­санаар Монгол Улс Ази тивийн хамгийн амгалан, аюулгүй таван орны нэг болжээ. Эдийн засаг, энх тайвны хүрээлэнгээс жил бүр гаргадаг уг тайланд дэлхийн 163 улсыг энх тайвны байдлын түвшнээр нь жагсаадаг бөгөөд манайх өнгөрсөн оныхоос найман байраар ахиж, 37-д жагссан нь олон улсад аюулгүй байдлын түвшин нэмэгдсэнийг харуулсан үзүүлэлт болов. 
3 цаг 16 мин

Эмэгтэй тоглогчид тивийн томоохон хоёр тэмцээнд өрсөлдөх нь

Малайзын Куала Лампур хотод ирэх дөрөвдүгээр сарын 7-15 хүртэл үргэлжлэх хэйбол биллиардын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эмэгтэй тоглогчдын дөрвөн эрхийн төлөөх шалгаруулалт “Элит биллиард” клубт болов. Эрэгтэйчүүдийн хоёр, эмэгтэйчүүдийн дөрвөн эрхийн төлөө гурван удаа шалгаруулалт болж, нийлбэр дүнгээр шалгарсан тамирчин эрхээ авснаар Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гадна тивийн нээлттэй тэмцээнд ч бас оролцох эрх давхар авсан юм.
20 цаг 46 мин

Ч.Мандахбаяр мөнгө, Н.Хэрлэн хүрэл медаль хүртлээ

Олон улсын уулын холбооноос АНУ-ын Колорадо мужийн Лонгмонт хотод зохион байгуулсан мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын гурав дахь цуврал тэмцээнд Монголын тамирчид оролцлоо. Секунд, долийн хол зөрүүгүй ширүүхэн өрсөлдөөнөөс шилдгүүдийг тодруулдаг эл тэмцээнд эрэгтэйчүүдээс хурдны төрөлд 
21 цаг 16 мин

Гол, нуурын мөсний зузаан таван см-ээр нимгэрчээ

Манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өчигдрийн байдлаар өмнөх арав хоногийнхоос 5-25 см-ээр нэмэгдэж, дунджаар 20-175 см-т хүрчээ. Гэвч Эг, Хараа, Чулуут, Халх болон Сэлэнгэ мөрөн орчимд мөсний зузаан таван см-ээр нимгэрсэн байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан гол, мөрний нийт уртын дагуу мөсний зузаан харилцан адилгүй, тээврийн хэрэгсэл, мал, хүн явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
21 цаг 46 мин

Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 72 хувь нь цасан бүрхүүлтэй цасны дундаж зузаан нь 7.5 см, цасан дахь усны нөөц 12.5 шоо.км байна.
21 цаг 51 мин

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохыг хадам дүү нарынх нь хамт үргэлжлүүлэн хорино

Зам, тээврийн яам (ЗТЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохыг эрх мэдлээ урвуулан ашигласан, хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй билээ. Түүнтэй хамт хадам дүү Ч.Амгалантөгс, мөн хадам дүүгийнх нь нөхөр Г.Баатар нарыг яллагдагчаар тооцон цагдан хорьсон юм.
22 цаг 16 мин

Д.Тогтохсүрэнгийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж батлан даалтад гаргав

“Эрдэнэс критикал минералс” буюу хуучнаар “Монголросцветмет” ТӨҮГ­ -ын захирал Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт холбогдуулж өнгөрсөн сарын сүүлчээс АТГынхан хойшлуулшгүйгээр албадан саатуулж шалгаж эхэлсэн билээ. Улмаар 30 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байв.
23 цаг 46 мин

Гадаадын зургаан байгууллагын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов

Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газруудын үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллаж байна.
Өчигдөр 12 цаг 34 мин

Б.Чойжилсүрэнд өгсөн 30 хоногийн хугацаа баасан гарагт дуусна

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт хариуцлага тооцож, огцруулах шаардлагыг УИХ-ын гишүүн Ө.Шижир Ерөнхий сайдад тавьж, албан ёсоор санал оруулахаар гарын үсэг цуглуулж буй.
Өчигдөр 12 цаг 30 мин

Франц улстай хамтран иргэний нисэхийн салбарт 23 сая еврогийн төсөл хэрэгжүүлнэ

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Франц Улсад ажлын айлчлал хийх үеэрээ Монгол Улсын иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэх 23 сая еврогийн дүн бүхий цогц төслийн гэрээг дэлхийд тэргүүлэгч технологийн компани болох “Thales”-тай байгуулжээ. Тус гэрээний хүрээнд Улаанбаатар хот болон Сайншандад байгуулах Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүдийн үндсэн систем, тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулахын зэрэгцээ кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах юм байна. 
Өчигдөр 12 цаг 00 мин

Халхгол, Матад сумд байгалийн гамшигт үзэгдэл болж, хоёр хүн нас баржээ

Дорнод аймгийн Матад сумд энэ сарын 21-ний 14.50 цагаас эхлэн орсон цас 17 цаг үргэлжилж, салхины хурд секун­дэд 21-23 метрт хүрч, хүчтэй цасан шуурга шуурч, бай­галийн гамшигт үзэгдэл болжээ. Мөн Халхголд цас 16 цаг үргэлжлэн орж, салхи ши­рүү­ сэн, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна. Ца­сан шуур­ганы улмаас нэг гэр бүлийн гурван хүн төөрч, 70 настай өөр нэг иргэн сураггүй бол­жээ.
Өчигдөр 11 цаг 00 мин

Угаарын хийд 153 иргэн хорджээ

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд  хоёрдугаар сарын 3-16-ны хооронд  153 иргэн  угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. 
Өчигдөр 10 цаг 59 мин

“Хангай констракшн”-ы захирал С.Гал-Эрдэнэ цагдаад хахууль өгсөн хэргийг дахин шүүхэд шилжүүллээ

Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэр­гүү­лэгчээр ажиллаж байсан “Хангай конст­ракшн” ХХК-ийн захирал С.Гал-Эрдэнэ цаг­даа­гийн ажил­танд хахууль өгсөн гэх хэ­рэгт прокурор ял­лах дүг­нэлт үйлдэн да­хин Баян­гол, Хан-Уул, Сон­ги­но­хайр­хан дүүр­гийн эрүү­гийн хэргийн ан­хан ша­т­ны тойр­гийн шүү­хэд шилжүүллээ.
Өчигдөр 10 цаг 30 мин

Үе тэнгийн дээрэлхэлтээс сэргийлэх агуулгыг сурах бичигт тусгах нь

Боловсролын яамнынхан ерөнхий боловсролын сургуулийн бо­лон цахим орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэл­тээс урьд­чи­лан сэргийлэх урт хугацааны “Аюулгүй сүлжээ” үн­дэсний хө­төл­бөр хэрэгжүүлэх болсноо зарлалаа. 10 жи­лийн хугацаанд х­э­рэг­жүү­лэх уг хөтөлбөр нь хүүхэд бүрийг эрүүл, аюул­гүй, хүнд­лэл дүү­рэн орчинд суралцах нөхцөл бүр­дүүлнэ гэд­гийг Боловс­ро­лын сайд П.На­ранбаяр онцолсон.
Өчигдөр 09 цаг 30 мин

63 242 төгрөгийн ногдол ашиг тараах нь

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэр гаргав. Тус компани 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
Уржигдар 16 цаг 30 мин

Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлга болов

Билгийн тооллын XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн өдрийн морин цагт буюу аргын тооллын 2026 оны хоёрдугаар сарын 22-ны 11.40 цагт Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлга боллоо.
Уржигдар 16 цаг 00 мин

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

24-ний өдөр Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Уржигдар 14 цаг 59 мин