Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт тэргүүтэн “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөн үүсгэн байгуулсан аж. Тэд ирэх гуравдугаар сарын 1-нд “Бид итгэхгүй байна” цуглаан зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүгээр УИХ-ыг тараах шаардлага тавих юм байна.
МАН-ын гишүүд хоорондоо талцаж, 1980-аад оны бүлэглэлийнхэн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санал өргөн барьсан. Үүнийг хэлэлцсэн нэгдсэн чуулганыг удирдахдаа гишүүн Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөнийг Цэцийн Их суудлын хуралдаанаар тогтоож, улмаар Засгийн газрыг огцруулсан шийдвэрийг хүчингүй болгосон билээ. Тиймээс эл санал хураалтад оролцсон 71 гишүүн бүгд Үндсэн хууль зөрчсөнд тооцогдоно хэмээн дээрх хөдөлгөөнийхөн үзэж буй аж. Мөн нэг гишүүний буруутайг гурван шатны шүүхээс тогтоосон, 34 хүнийг яллагдагчаар татан шалгаж буй гэнэ. Түүнч лэн нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудалд парламент хариуцлагатай хандаж чадаагүй гэж тус хөдөлгөөнийхөн үзсэн байна.