Томоохон голуудад усны түвшин, урсгалын хурд хэмжигч суурилуулж эхлэв
Үүр, Хараа, Онон, Орхон, Түй, Богд, Идэр, Сэлэнгэ, Ховд зэрэг 17 голын байршилд усны түвшин, урсгалын хурд хэмжигч төхөөрөмж улсын төсвийн хөрөнгөөр суурилуулж эхэлснийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.
2025-08-26
АН-ын даргын сонгуулийг хойшлуулахыг шаардлаа
АН-аас УИХ-д сонгогдсон гишүүн Ч.Лодойсамбуу, О.Алтангэрэл, Ц.Бямбасүрэн нар өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийв. Тэд энэ сарын 28-нд болох АН-ын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны хурлаар намын даргыг сонгох нь хэтэрхий яарсан хэрэг болно, үүнээс өмнө үндсэн дүрмээ Улс төрийн намын тухай хуульд нийцүүлж өөрчлөх ёстой гэж үзэж буйгаа мэдэгдсэн юм.
2025-08-26
Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна’
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Гадаад харилцааны яамнаас зохион байгуулж буй Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт өчигдөр Улаанбаатар хотод эхэллээ. Уг чуулганд 25 улсын 230 гаруй зочин төлөөлөгч оролцож буй бөгөөд “Урам зориг өгөх, нөлөөлөл үзүүлэх, хөрөнгө оруулах” уриан дор нэгдэж байна.
2025-08-26
Монгол орны хамгийн нам дор цэгийг албан ёсоор шинэчилнэ
ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик, газар зүйн салбарын судлаачдын баг Монгол орны хамгийн нам дор цэг Дорнод аймгийн Хөх нуурын хотгор бус, Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг дахь Номингийн говийн Элст хотгор болохыг 2021 онд хэмжилт судалгаагаар тогтоосон байдаг. Тодруулбал, Хөх нуурын хотгор нь далайн түвшнээс дээш 560 метрт өндөрт өргөгдсөн бол Элст хотгор 526 метрт оршдогийг хэмжилтээр баталсан.
2025-08-26
Нидерланд мэргэжилтнүүдийн үерээс хамгаалах зөвлөмжийг нийслэлийнхэн хүлээж авчээ
Нидерландын Хаант Улсын “Гамшгийн эрсдэлийг бууруулах яаралтай тусламжийн хөтөлбөр” (DRRS)-ийн хүрээнд манай улсын усны инженерүүд тус орны мэргэжилтнүүдтэй хамтран Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах богино, дунд, урт хугацааны стратеги, техникийн зөвлөмжийг энэ онд боловсруулсан ч нийслэлийнхэн хүлээж авахгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
2025-08-25
ХХОАТ-ыг найман шатлалтай болгоно
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тэргүүтэй найман хүн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, олон шатлалтай болгох төсөл санаачилжээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд орлогын хэмжээ 0-120 сая хүртэл төгрөг бол 10, 120-180 сая бол 15, 180 саяас дээш нөхцөлд 20 хувиар тооцон татвар авч буй юм.
2025-08-25
Олон улсын номын сангийн холбоонд монгол төлөөлөлтэй болов
Олон улсын номын сангийн холбоо (IFLA)-ны 2025 оны сонгуулиар Номын сангийн холбоодын Менежментийн зөвлөлийн гишүүнээр Монголын номын сангийн салбарын төлөөлөл М.Даваасүрэн сонгогдож, 2025-2029 онд ажиллахаар боллоо. Ингэснээр Монголын төлөөлөл дэлхийн номын сангийн толгой байгууллагад анх удаа гишүүнээр сонгогдож байгаа юм.
2025-08-25
Өгий нуурт цутгадаг Хоолойн голыг хашиж хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, ОБЕГ, Усны газар, Архангай аймгийн ЗДТГ, Орхон, Чулуут голын сав газрын захиргааны судлаач, мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэг томилж, Өгий нуурыг хамгаалах цогц арга хэмжээг өнгөрсөн оны хавар эхлүүлсэн билээ.
2025-08-25