ЗАСГИЙН ГАЗАР: Долдугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног АМАРНА
Засгийн газрын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдааны шийдвэрийн талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийж байна. Үндэсний их баяр наадмын эхний хоёр өдөр буюу долоодугаар сарын 11, 12-ны Бямба, Ням гарагийг долоодугаар сарын 16, 17-ны Пүрэв, Баасан гарагт шилжүүлэхээр болсон байна. Ийнхүү долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээрээ амарна
2026-06-24
Мал аж ахуйн салбарт 104 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ
УИХ-аас 2024 оны зургаадугаар сарын 5-нд баталсан Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд өчигдөр эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус сонсголоор хуулийн хэрэгжилтэд саад болж буй хүчин зүйлсийг тодорхойлж, чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагааг дүгнэх юм. Хэлэлцүүлэгт төр болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс гадна 60 орчим малчин оролцож байна.
2026-06-24
Эрчим хүчний шилжилтийн индексээр Монгол Улс 118 орноос 115-д бичигдэв
Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан шинэ тайлангаар олон улсад эрчим хүчний шилжилтийг хэмжих суурь үзүүлэлтүүд сайжирч, үнэлгээний дундаж оноо 57.3т хүрчээ. Харин Монгол Улс 45.3 оноогоор Азийн хөгжиж буй орнуудаас хамгийн хойно эрэмбэлэгдэж, сүүл мушгив. Сүүлийн жилүүдэд манай улсын эрэмбэ улам хойшилсоор байгаа бөгөөд 2024 онд тус индексэд 45.4 оноотойгоор 120 улсаас 116 дугаарт орсон бол 2025 онд 44.2 оноогоор 118 улсаас 115-д бичигдлээ.
2026-06-24
Эхийн хоол тэжээлийн тусламж, үйлчилгээг сайжруулах сургагч багш бэлдэв
Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Эхийн хоол тэжээлийн тусламж, үйлчилгээг сайжруулах нь” орон нутгийн сургагч багш бэлдэх сургалт боллоо. Тодруулбал, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Сүхбаатар, Өвөрхангай аймгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эрүүл мэндийн байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийг хамруулсан байна
2026-06-23
Бурхан халдун хайрхны тэнгэрийг тайх ёслол болж байна
Төрийн тахилгат Бурхан халдун хайрхны тэнгэрийг тайх ёслолыг өнөөдөр Хамбын эрээн дэх дурсгалын гэрэлт цогцолборт зохион байгуулж байна. Энэ хайрхныг 1818 оноос албан ёсоор тахиж эхэлсэн түүхтэй. Бурхан халдун уулын энэ удаагийн тахилга нь жаранд ганц тохиох гал морин жилийн зуны хөх морь сард болж буйгаараа онцлогтой. Мөн буддын шашны болон бөөгийн ёсыг хослуулан үйлдсэнээрээ түүхэн ач холбогдолтой юм.
2026-06-23
Мьянмар, Энэтхэг, Балба орноор...
“Өнөөдөр” сониныг үүсгэн байгуулагчдын нэг, Монголын сэтгүүл зүйн эрдэм чадалтай редактор Намсрайн Баярсайхан Энэтхэг улсын анхны Ерөнхий сайд Жавахарлал Неругийн “Охиндоо бичсэн аавын захидлууд”-(Letters from a father to his daughter)-ыг Монголын уншигчдад анх хүргэж, их тус бүтээсэн ачтан.
2026-06-23
Монгол тэмээний эдийн засгийн үр өгөөжийг нэмэх талаар зөвлөлдөв
Дэлхийн тэмээний өдрийг тохиолдуулан “Монгол тэмээний эдийн засаг” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Европын холбооны санхүүжилттэй Гадаад худалдааг хөгжүүлэх (ITDM) төсөл, ХХААХҮЯ болон Цөлжилтийг бууруулах үндэсний хороо хамтран өчигдөр зохион байгууллаа.
2026-06-23
АН: Сонгууль будилаантуулдаг сүлжээг задлахын төлөө ажиллана
УИХ дахь АН-ын бүлгээс өчигдөр мэдээлэл хийхдээ орон нутгийн нөхөн сонгуулийн үр дүнг эрх мэдэл, албан тушаал, ашиг сонирхлоор угсарсан сүлжээнийхэн будилаантуулсан гэж мэдэгдлээ. Тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “АН аймгийн ИТХ-ын сонгуульд ялагдал хүлээж, сумын түвшинд амжилттай оролцсон нь анхан шатанд буюу иргэд, олон нийтэд илүү ойр ажилладгийн баталгаа боллоо. Хөндлөнгийн хараат бус байгууллагын үнэлгээгээр ч ийм үр дүн гардаг. Олон нийтийн дунд манай намын нэр хүнд өндөр хэрнээ яагаад аймгийн ИТХ-ын сонгуульд цөөн санал авав.
2026-06-23
“Цаатан фестиваль” 7 дугаар сарын 6-7-нд болно
Хөвсгөл нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, цаатан иргэдийн өвөрмөц ахуй соёл, өв уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цаатан фестиваль” 7 дугаар сарын 6-7-нд “Далай тур” жуулчны баазад болно.
2026-06-23
МАН: Орон нутгийн нөхөн сонгуульд 56.6 хувийн саналаар яллаа
Орон нутгийн ИТХ-ын нөхөн сонгуулийн үр дүн болон цаг үеийн бусад асуудлаар МАН-ын Удирдах зөвлөлөөс өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ жил таван аймгийн есөн сумд аймгийн ИТХ, 15 аймгийн 37 мандатад сумын ИТХ-ын нөхөн сонгууль явуулахаар тов зарласан. Сонгуульд МАН-аас 45, АН-аас 44, ХҮН намаас гурав, Иргэдийн оролцооны нэгдэл, ИХ намаас тус бүр нэг, бие даан тав, нийт 99 нэр дэвшигч өрсөлдсөнөөс аймгийн ИТХ-ын есөн мандатад МАН-аас нэр дэвшигчид 100 хувь ялалт байгуулжээ.
2026-06-23
Уран сайхны гимнастик бол бие, сэтгэл зүйн төгс зохицол
Уран гимнастикаар хичээллэх нь биеийн зөв галбир, уян хатан байдал, хөдөлгөөний эвслийг сайжруулдаг онцлогтой. Мөн тэсвэр тэвчээр суулгах, булчинг жигд хөгжүүлэх, охидыг цэгцтэй, гоолиг болоход чухал нөлөө үзүүлдэг байна. Нурууны цэх байдал, хөлийн хэлбэрийг засаж, зөв бие галбиртай болгодог. Энэ спортоор хичээллэхийн давуу талаас сонирхуулъя.
2026-06-23
COP17 хурлын нэр барьж тусгай зориулалтын 11 лиценз хууль бусаар авсан гэв
Тусгай хамгаалалттай бүс нутгаас 10 гаруй зэрлэг амьтан хууль бусаар агнасан тухай ан агнуурын компаниудын төлөөлөл өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд байгаль орчны салбарын албан тушаалтнууд хууль бус зөвшөөрөл олгож, шүлхийн хорио цээрийн дэглэм зөрчиж, ан хийснийг хуулийн байгууллагад шалгуулахаар өгснөө мэдэгдэв.
2026-06-23
Практик буудлагын улсын аваргууд тодорлоо
Монголын практик буудлагын холбооноос зохион байгуулсан карабины төрлийн УАШТ-ий гурван ангилалд 53 тамирчин өрсөлдөж, 12 дасгалын нийлбэр дүнгээр шилдгүүдээ тодрууллаа. Тэднээс гар цэнэглэлттэй нээлттэй ангилалд эрэгтэйчүүдээс хувийн дүнгээр У.Тэмүүлэн, хагас авто стандарт төрөлд А.Амарсанаа аваргалав.
2026-06-23
СУИС-ийн харьяа Мэргэжлийн боловсролын сургууль анхны элсэлтээ авах нь
Засгийн газрын 2023 оны 306 дугаар тогтоолын дөрөв дэх заалтын дагуу Соёл урлагийн их сургууль (СУИС)-ийн харьяа Мэргэжлийн боловсролын сургууль үйл ажиллагаагаа эхлүүлж, анхны элсэлтээ авч байж. Тухайлбал, Ерөнхийлөгчийн 2024 оны Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлигийн 1.5 дахь “Морин хуур хөгжмийн зэмсгийн урлал, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хөгжмийн зэмсэг урлаачдыг бэлтгэх” заалтыг үндэслэн, ирэх хичээлийн жилд 20 хүүхэд элсүүлэх гэнэ.
2026-06-23
45 хүн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авчээ
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн тандалтын мэдээгээр энэ сарын 9-22-ны өдөр угаарын хийн хордлогын улмаас 45 хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Тэдний 47 хувь нь эрэгтэй, 53 хувь нь эмэгтэй аж. Нийслэлийн зургаан дүүрэгт хордлогын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Баянзүрхэд 20, Сонгинохайрханд 12, Баянголд долоо, Сүхбаатарт гурав, Хан-Уулд хоёр, Чингэлтэйд нэг хүн угаартжээ.
2026-06-23