Монголын практик буудлагын холбооноос зохион байгуулсан карабины төрлийн УАШТ-ий гурван ангилалд 53 тамирчин өрсөлдөж, 12 дасгалын нийлбэр дүнгээр шилдгүүдээ тодрууллаа. Тэднээс гар цэнэглэлттэй нээлттэй ангилалд эрэгтэйчүүдээс хувийн дүнгээр У.Тэмүүлэн, хагас авто стандарт төрөлд А.Амарсанаа аваргалав. Эмэгтэйчүүдээс тус төрөлд А.Цовоо, өсвөр үеийнхнээс Н.Ангар нар тү рүүлсэн юм. Тэгвэл багийн дүнгээр “SFIT-1”-ийн буудагчид тэргүүн байрт шалгарч, “Team Nine”-ын тамирчид мөнгө, “НЗДТГ” багийнхан хүрэл медальтай өндөрлүүлжээ. Түүнчлэн халз буудлагын уралдааны хагас авто нээлттэй ангилалд Б.Хүслэн, хагас авто стандарт төрөлд Ү.Батхишиг, хагас авто стандартад Н.Ангар улсын аварга болсон юм. Энэ удаагийн тэмцээн цас, бороо орсон, шуургатай цаг агаарын хүнд нөхцөлд болсон тул алсын зайн электрон байг анх удаа ашигласнаараа онцлог байв.