Уран гимнастикаар хичээллэх нь биеийн зөв галбир, уян хатан байдал, хөдөлгөөний эвслийг сайжруулдаг онцлогтой. Мөн тэсвэр тэвчээр суулгах, булчинг жигд хөгжүүлэх, охидыг цэгцтэй, гоолиг болоход чухал нөлөө үзүүлдэг байна. Нурууны цэх байдал, хөлийн хэлбэрийг засаж, зөв бие галбиртай болгодог. Энэ спортоор хичээллэхийн давуу талаас сонирхуулъя.
• Бага наснаасаа эхэлбэл илүү үр дүнтэй бөгөөд тууштай хичээллэвэл амжилтад хүрэх бүрэн боломжтой.
• Хөдөлгөөний эвсэл ба зохицол
Гимнастикчид олс, цагариг, бөмбөг, тууз гэсэн төрлийн хэрэглэлтэй ажиллахад нүдний хараа болон орон зайн баримжааг сайжруулдаг байна.
• Сахилга бат ба тэвчээр
Бэлтгэлийн явцад хүнд хэцүү элементүүдийг давтах, дасгалжуулагчийн зөвлөгөөг даган хэрэгжүүлэх нь хүүхдийг багаас нь тууштай, эмх цэгцтэй, хариуцлагатай болгож төлөвшүүлдэг.
• Хөгжмийн мэдрэмж болон урлагийн таашаал
Дасгалууд нь үргэлж хөгжмийн аянд хийгддэг тул хүүхэд хэмнэл мэдрэх, хөгжмийг ойлгох чадвартай болдог. Энэ нь спортыг урлагтай хослуулсан гайхалтай хэлбэр юм.
• Оюун ухааны төвлөрөл
Төвөгтэй хөдөлгөөнийг тогтоох, агаарт шидсэн хэрэглэлээ цаг тухайд нь барьж авах зэрэг нь тархины ажиллагааг идэвхжүүлж, анхаарал төвлөрөх чадварыг сайжруулна. Энэ нь хичээл сурлагад ч эергээр нөлөөлдөг. Уран сайхны гимнастик бол зөвхөн спорт бус, бие болон сэтгэл зүйн төгс зохицол юм.