АНУ-аас хар тамхи эх орондоо нэвтрүүлсэн залууг шүүхэд шилжүүлжээ
АНУ-аас багагүй хэмжээний мансууруулах бодис худалдан авч Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг олон улсын шуудан илгээмжийн компанийн энэ төрлийн үйлчилгээг ашиглан Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн Н.А гэх залууд НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
2025-01-30
Зуслангийн бүсийн хашааны стандарттай болов
Зэрлэг амьтанд сөрөг нөлөө багатай хашаанд тавигдах нийслэл хотын UCS стандартын төслийг нийслэлийн ИТХ-аар баталжээ. Уг стандартыг Улаанбаатар хотын зуслангийн бүс болон түүнтэй хил залгаа улсын тусгай хамгаалалттай газарт мөрдөх юм.
2025-01-29
Т.Энхнаран: Дөрвөн хүн тутмын нэг нь архаг стресст өртсөнийг тогтоолоо
ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, анагаах ухааны доктор Т.Энхнарантай ярилцлаа. Тэрбээр “Монгол Улсын хүн амын дундах стрессийн түвшний тархалт, түүнд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлийг судлах нь” сэдэвт судалгааны ажлаараа өнгөрсөн сард анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан юм.
2025-01-29
2024 он хамгийн дулаан хоёр дахь жилээр бүртгэгджээ
Монгол орны өнгөрсөн жилийн цаг агаарын нөхцөл байдлын тоймыг Цаг уур, орчны шинжилгээний газрынхан өчигдөр танилцууллаа. Тус газрынхны мэдээлснээр өнгөрсөн жил нь 1940 оноос хойших хоёр дахь дулаан жилээр бүртгэгдсэн байна. Тухайлбал, агаарын дундаж температур олон жилийн дунджаас 2.5 хэмээр дулаан байж.
2025-01-28
Ш.Энхтуяа: Аминокомплексийг ядаргаа тайлах, дархлаа дэмжих зориулалтаар хэрэглэдэггүй
“Ядраад байна, нойргүй болчихлоо. Архаг ядаргаанд юу сайн бэ” гэх асуултад өрхийн эмч, хувийн эмнэлгийнхэн, эмийн санч нар ихэвчлэн аминокомплекс санал болгодог. Архаг ядаргаанд зургаан сард нэг удаа, дархлаа дэмжих зорилгоор жил бүр хийлгэхэд сайн гэж зөвлөдөг. Гэтэл иргэдийн өргөн хэрэглэх болсон энэхүү аминхүчлийн нэгдэл нь эмд мэдрэг, харшилтай хүмүүст гаж нөлөө үзүүлээд зогсохгүй аминд нь хүртэл аюултай болохыг клиникийн профессор, эмнэл зүйн эм судлаач Ш.Энхтуяа сэрэмжлүүллээ.
2025-01-28
Өгий нуурт өвлийн наадам болно
Архангай аймагт “Өгий нуур өвлийн наадам-2025” арга хэмжээг хоёрдугаар сарын 1-2-нд зохион байгуулна. Уг наадам нь Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон үндэстний хувцсыг танин мэдүүлэх, өв соёлоо сурталчлах зорилготой гэнэ. Наадмыг хоёрдугаар сарын 1-нд 10 морьтон Төрийн далбааг мандуулснаар нээх юм байна.
2025-01-28
О.Магнай, Э.Болорчулуун тэргүүтэй 11 хүний хэргийг шүүх шийдэж чадах уу
ШӨХТГ-ын дарга, АН-ын дэд дарга асан О.Магнай, нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулуун, тус албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижир, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын дарга асан, ШШГЕГ-ын Тусгай ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байгаад өдгөө Хорих ял эдлүүлэх албаны дэд даргаар томилогдсон, хурандаа Б.Цогжаргал, Баянгол дүүрэг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Идэрчулуун, Х.Саруул, Б.Батцэрэн тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр хэлэлцэхээр товлоод байв. Гэвч өмгөөлөгч нар нь элдэв хүсэлт гаргаснаар хойшлууллаа.
2025-01-28