“Бүслэлтийн талх” дурсамжийн үйл ажиллагаа боллоо
Нэгдүгээр сарын 27 бол ОХУ-ын түүхэн дэх чухал өдрүүдийн нэг. Дэлхийн II дайны буюу 1943 оны энэ өдөр Зөвлөлтийн Ленинград (өнөөгийн Санкт-Петербург) хотын бүслэлтийг сэтэлсэн өдөр юм. Энэ бол дэлхийн II дайны шийдвэрлэх мөчүүдийн нэг байсан билээ. Түүхэн үйл явдлыг тохиолдуулан Улаанбаатар дахь “Русский Дом”-д өчигдөр “Бүслэлтийн талх” хэмээх дурсамжийн үйл ажиллагааг зохион байгуулсан юм.
2025-01-27
Зөвлөлтийн дайчдын хөшөөт цогцолборыг сэргээн засаж дуусжээ
Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөг бүрэн засварлаж, өчигдөр нээлээ. Халх голын байлдаанд Монгол, Зөвлөлтийн цэргүүд хамтын хүчээр ялалт байгуулсны 85 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ленинград мужийн зардлаар хөшөөг ийнхүү сэргээн засварласан байна. Нээлтэд ОХУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон бусад албаныхан оролцов.
2025-01-27
Хахууль авч, ЦОБА ХХК-ийнханд газар олгосон хэргийг дахин шийдвэрлүүлнэ
Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын II албаны зохион байгуулагч О.Сайнбаяр, тус албаны гэрээт ажилтан Э.Цэнгэлмаа, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч Э.Номинзул, Азийн хөгжпийн банкны Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн мэргэжилтэн М.Сэргэлэн, ЦОБА ХХК-ийн менежер М.Батбаяр, иргэн Ж.Эрдэнэсайхан, А.Сэсэнжав, Б.Давхарбаяр, Б.Анхбаяр нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр боллоо.
2025-01-27
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгууллаа
“Дронокон-2025” нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дрон жолоодлогын анхдугаар тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Уг тэмцээнийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын нисгэгчгүй хэрэгслийн холбоо, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, “Инженер геодез” ХХК, “Hobbyzone Mongolia” зэрэг байгууллага хамтран зохион байгуулсан.
2025-01-27
Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөг сэргээжээ
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөг сэргээн засварласны дараах нээлтийн ёслолын ажиллагаа боллоо. Тус хөшөөг өнгөрсөн оны намар буюу Халхын голын байлдаанд Зөвлөлт-Монголын цэргийн ялалт байгуулсны 85 жилийн ойг тохиолдуулан Оросын талын санаачилгаар сэргээн засварласан ажээ. Засварын ажилд шаардагдах хөрөнгийг ОХУ-ын Ленинград мужийн төсвөөс хуваарилсан бөгөөд нөхөн сэргээх ажлыг НИТХ-ын дэмжлэгтэйгээр Орос, Монголын компаниуд хамтран гүйцэтгэсэн байна.
2025-01-26
Г.Энхжаргал: Агаарын бохирдол бага жинтэй нярай төрөхөд нөлөөлж байна
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Канадын судалгааны Саймон Фрейзерийн их сургуультай хамтран агаар дахь РМ2.5 тоосонцор ураг, нярайн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг тогтоох когорт буюу дагаж судлах судалгааг хийж байна. Судалгааны үр дүн эхнээсээ гарчээ.
2025-01-26
Э.Аялгуу цээж тооллын олон улсын тэмцээнд тэргүүллээ
Дундговь аймгийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Цэгц билиг” сургуулийн 7б ангийн сурагч Э.Аялгуу АНУ-ын Лос-Анжелес хотноо зохион байгуулсан “UAAA global cup-2025” цээж тооллын аварга шалгаруулах олон улсын тэмцээний тэргүүн байрт шалгарч, “Алтан цом”-ын эзэн боллоо.
2025-01-25
Элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 18-21-нд зохион байгуулна
Элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 18-21-нд зохион байгуулах болсноо Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. Ингэхдээ хуучин хуваарийн дагуу буюу 18-нд Монголын түүх, англи хэлний шалгалтаар эхлэх юм билээ. Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 17-19-нд авахаар товлоод байгаа аж. Сонирхуулахад, 2024-2025 оны хичээлийн жилд ахлах ангид 144 315 сурагч суралцаж байгаа нь нийт хүүхдүүдийн 18 хувь юм.
2025-01-25
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнууд зөвлөлдлөө
Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай хууль, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэлийн талаар удирдах ажилтнуудын дунд нэгдсэн ойлголт бий болгох, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулан, үр дүнд хүрсэн улс орнуудын туршлага, дэлхий нийтийн чиг хандлагаас суралцах, үйл ажиллагаандаа тулгамдаж буй асуудал, цаашдын бодлого зорилтоо тодорхойлох зорилгоор цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнууд зөвлөлдөж байна.
2025-01-24
Монголын ингэний сүүний кластер байгуулжээ
Монголын ингэний сүүний кластерыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Ази тивийн сүүний түншлэлийн нарийн бичгийн дарга нарын газар болон холбогдох мэргэжлийн байгууллагынхан хамтран өнгөрсөн оны сүүлчээр байгуулжээ.
2025-01-24