Дэлхийн хүн амын 8.5 хувь нь туйлын ядуу амьдарч байна
Дэлхий дахины ядуурлын үзүүлэлт төдийлөн буурахгүй, 2020-2030 он “алдагдсан арван жил” болж байгааг Дэлхийн банк “Дэлхийн ядуурал, хөгжил цэцэглэлтийн тайлан-2024”-төө дурджээ.
2025-01-09
“Гашуунсухайт авто зам” ХХК-ийн удирдлагын хэргийг дахин шалгаж дууслаа
Төрийн өмчит “Эрдэнэс Монгол”-ын харьяа “Гашуунсухайт авто зам” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Баяндэлгэр, ерөнхий нягтлан бодогч асан Л.Халиун нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн дахин шалгаж дууслаа.
2025-01-09
Сүрэг чоно айлын хот руу дайрснаас 80 мал хорогджээ
Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн нутагт энэ сарын 2-3-нд шилжих шөнө малчин Г.Дамдиндоржийн хашаатай мал руу таван чоно сүрэглэн дайрчээ. Сүрэглэсэн чоно 103 мал сэгчсэнээс 80 нь үхэж, 23 бог шархадсан байна. Иймд хээрийн боохой ихтэй бүс нутгийн иргэдийг сэрэмжтэй байхыг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраас анхаарууллаа.
2025-01-08
Цахим хичээлд эцэг, эхийн оролцоо чухал гэв
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах буюу X-XII ангийнхан өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 3 хүртэл цахимаар хичээллэсэн. Үүний хүрээнд Боловсролын ерөнхий газраас цахим хичээлийн үр дүн, давуу ба сул талын талаар сурагчдаас санал асуулга авсан байна.
2025-01-08
Жилийн орлого нь 200 мянган ам.доллароос бага бол МIT-д үнэгүй суралцана
Сургалтын чанар, судалгаа хөгжүүлэлтээрээ дэлхийн шилдэг их сургуульд тооцогддог АНУ-ын Массачусетсийн технологийн хүрээлэн (MIT) академик боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой санхүүгийн дэмжлэгийн хөтөлбөрийнхөө босго үзүүлэлтийг шинэчилсэн талаараа мэдээлэв.
2025-01-08
“Бүсээ чангалаад” боловсролдоо л хөрөнгө оруулъя
Нийслэлчүүд замын түгжрэлээсээ салах гэж өнгөрсөн хугацаанд элдэв бусын л арга хэрэглэв. Тээврийн хэрэгслийн албан татварыг хэд дахин нэмж, авто замуудаа өргөтгөлөө. Цөөнгүй гүүр барьж, хурдны зам ч тавив, тусыг олдоггүй ээ.
2025-01-08
Ханиадтай төстэй, хатгалгаа үүсгэдэг вирус өмнөд хөршид тархжээ
ДЭМБ одоогоос яг таван жилийн өмнө мал, амьтнаас хүнд халдварласан долоо дахь вирусээр “Ковид”-ыг нэрлэж байв. Тодруулбал, коронавирусний бас нэгэн хэв шинжийн өвчин үүсгэгч “Ковид-19” нь 2020-2022 онд дэлхийн хэмжээнд тахал болтлоо дэгдэж, олон мянган хүний амийг авч одсон билээ.
2025-01-07
Автобусны дулаан зогсоол ажлын цагаар ч түгжээтэй
Идэр есийн хүйтэн эхлээд байхад автобусны дулаан зогсоолууд ажиллахгүй байна. Энэ сарын 4-нд нийслэлд -20 орчим хэмийн хүйтэн байлаа. Автобусны буудалд зогсох хүмүүс даарсандаа дулаацахаар гараа үлээж, хөлөө хавсарч харагдана. “Хархорин” захын ойролцоох автобусны буудлын орчимд дулаан зогсоол уг нь байрлуулжээ.
2025-01-07
Говь-Алтай аймагт газар 3.8 магнитудын хүчтэй хөдлөв
Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт газар 3.8 магнитудын хүчтэй хөдөлжээ. Тодруулбал, Бугат сумын төвөөс баруун урагш 38, Төгрөгөөс 84, Алтайн төвөөс баруун хойд зүгт 107 км зайд уржигдар 15.26 цагийн орчимд газар хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийнхэн мэдээллээ. Чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн ч учирсан хохиролгүй гэнэ.
2025-01-07
83 мянга гаруй хүүхэд гэртээ байхдаа ахуйн осолд өртөв
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт өнгөрсөн сарын 23-наас эхэлсэн билээ. Нийслэлийн сурагчдын амралт энэ сарын 24-нд дуусах бол орон нутгийнхан 17-нд хичээлдээ орох юм.
2025-01-07