Богд хааны ордон музейн газрыг Дээд шүүх дээрмээс аварлаа
Манжийн дарлалыг түлхэн унагаж, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойн өдөр энэ ням гарагт тохионо. 300 жил харийн дарлалд байсан монголчуудыг сэрээж, тусгаар тогтнох үйл хэрэгт оройлон оролцсон хүний нэг бол яах аргагүй Богд хаан. Социализмын үеийн, оросууд бичсэн түүх бичлэг, уран сайхны кинонд Богд хааныг муулж, сөргөөр харагдуулж байсан. Харин өдгөө түүний Монгол Улсын тусгаар тогтнолд оруулсан хувь нэмрийг илүүтэй тодотгон гаргаж буй билээ.
2024-12-27
“Долоон тэрбумын” гэх С.Батдөл Төр хурахын ам дахь амралтад ялаа эдэлж байна
Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг хураан авсан дуулианы эзэн, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөл дархан цаазат Богдхан уулын Төр хурахын ам дахь ШШГЕГ-ын харьяа “Төр хур” амралт, сэргээн засах сувилалд ажиллан ялаа эдэлж байна.
2024-12-27
“Эх дагинын нэрийг Дондовдулам гэж хэлж, бичих нь зөв”
Богд хааны ордон музейнхэн “Богд Жавзандамба судлалд” эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Тэд энэ удаад улсын эх дагина Дондовдулам хатны түмэн өлзий гийсний 150 жилийн ойг тохиолдуулан “Улсын эх дагина Дондовдулам” хэмээх эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр зохион байгуулсан юм.
2024-12-26
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 2.5 тэрбум төгрөгөөр буулгана
Хий тээвэрлэж явсан машин дэлбэрсний улмаас галд өртсөн 207 дугаар байрыг буулгах тендерийг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас зарлажээ. Уг ажлыг 2.5 орчим тэрбум төгрөгөөр гүйцэтгүүлэх бөгөөд төсвийг нь нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар төлөвлөсөн байна. Тендерийг ирэх сарын 14-ний 09.30 цагт нээх аж
2024-12-26
УИХ-ын гишүүн Г.Хосбаярын хахуулийн хэргүүдийг хэрхэх вэ
2024 оны УИХ-ын сонгуулийн I тойрогт АН-аас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн, ӨВМТХ компанийг үүсгэн байгуулагч Г.Хосбаярыг бусдад хээл хахууль өгсөн гэх хэрэгт яллагдагчаар тооцоод буй аж. Гэвч УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэх халхавч дор орсон учраас мөрдөн шалгах, шүүхээр хэргийг шийдвэрлэх ажиллагаа гацчихаад байна.
2024-12-26
Менингококкт халдварын улмаас хүүхэд эндээгүй гэв
Менингококкт халдварын улмаас хүүхэд эндээгүйг ХӨСҮТ-өөс өчигдөр мэдээлэв. Уг халдварт өвчнөөр нэг хүн өвдөж, ХӨСҮТ-д өдгөө эмчлүүлж буй аж. Түүнчлэн холбогдох байгууллагууд халдварын голомтод ажиллаж буй гэнэ. Мөн дээрх байгууллагаас “Энэ онд уг халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр халдварын улмаас хүүхэд нас барсан гэж мэдээлсэн нь ташаа” гэж мэдэгджээ. Эл халдварт өвчнөөр өнгөрсөн онд зургаан хүн өвдөж, нэг нь эндсэн аж.
2024-12-26
Түнэр харанхуй Улаанбаатар
Цахилгаан тасрахаар бага ангийн хүүхдүүд
түнэр харанхуйд “живнэ”. Учир нь тэдний олонход нь томчуудынх шиг ухаалаг утас байхгүй.
2024-12-26
“Монад” багийнхан тэргүүллээ
“Үндсэн хуульт ёс: Өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдвийн хүрээнд энэ сарын 21-23-нд зохион байгуулсан уг тэмцээнд 10 их, дээд сургуулийн 36 баг өрсөлджээ. Нийт дөрвөн тойргоор өрсөлдсөн уг мэтгэлцээний эцсийн шатанд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн “Бест” клубийн “Монад” болон Хууль зүйн сургуулийн “Беркли” клубийн “Дайралцаан” багийнхан тунаж үлдсэн байна.
2024-12-25