Нийслэл дэх суурин харуулууд агаарын чанарын үзүүлэлтийг ташаа мэдээлж байна
Утаа угаар тартагтаа тулсан энэ өдрүүдэд нийслэлчүүд Улаанбаатар дахь агаарын чанарын суурин харуулуудын мэдээллийг нийгмийн сүлжээнд түгээдэг “чухал” ажилтай болов. Төр засаг нь бодит байдлаа хүлээн зөвшөөрч, эрсдэлээс сэргийлэх мэдээлэл, зөвлөгөөг иргэддээ хүргэхгүй байгаа тул олон нийт цахим хэрэгслийн тусламжтайгаар агаарын чанарыг тандаж, суурин харуулуудын үзүүлэлтийг “харуулдаж” суухаас аргагүйд хүрсэн юм. Гэтэл агаарын чанарын үзүүлэлтийн гол эх сурвалж болсон суурин харуулууд нь бохирдлын түвшнийг илт алдаатай, худал мэдээлж, иргэд, олон нийтийг төөрөгдүүлсээр байна.
2024-12-19
Их наяд төгрөгөөр түгжрэлийн голомт бий болгох нь
Хотын дарга Х.Нямбаатар Төв цэнгэлдэх хүрээлэнгээр байн байн эргэлдэж, улмаар “Нийслэл 100 хувь мэдэлдээ авлаа” гэж попорсон нь өнгөрсөн дөрөвдүгээр сард өрнөсөн үйл явдал.
2024-12-19
Үсгээ ч үзээгүй багачуудад нэрмээс болсон “Эдүтэн”
Молом, маам, Осор, Сосорын дунд төөрч будилсан багачуудад цахимаар дасгал, даалгавар хийлгэнэ гэдэг тэвчээр шалгасан ажил болохыг эцэг, эхчүүд хэлж байна. Дөнгөж үсгээ үзэн, үе холбон уншиж, бичих, бодож сурах гэж ядсан хүүхдүүдэд “Эдүтэн” цахим сургалтын платформын дасгал, даалгаврыг гүйцэтгэнэ гэдэг хүндэдсэн ачаа болжээ.
2024-12-19
“Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн зохицуулагчийн хэрэг шүүхэд гацав
Улаанбаатараас Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын бүтээн байгуулалт авлигын үүр уурхай, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн мөнгө олох хэрэгсэл болж, ашиглалтад бүрэн гүйцэд оруулж чадалгүй хугацаа алдсан. Эл чиглэлийн авто замын бүтээн байгуулалттай холбоотойгоор ЗТХЯ-ны албан тушаалтнуудаас авхуулаад олон хүн авлигын хэрэгт шалгуулан, зарим нь ял шийтгүүлчихээд буй билээ.
2024-12-19
Мэргэжлийн багш нарыг мэргэшүүлжээ
Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багшийг мэргэшүүлэх сургалтыг Боловсролын ерөнхий газраас зохион байгуулж буй бөгөөд энэ сарын 20 хүртэл үргэлжлэх юм байна. Сургалтад Монгол-Солонгосын, Үйлдвэрлэл, урлалын, Техник, технологийн болон “Шинэ иргэншил” гэсэн политехник коллежийн дөрвөн мэргэжлийн 160 орчим багш хамрагдаж буй гэнэ.
2024-12-18
Монголчууд 2030 он хүртэл хавдрын шинэ эмнэлгийн бараа харахгүй нь
Сүүлийн таван жил улсын төсөвт мөнгө тусгуулаад ч эхлүүлж чадаагүй хавдрын шинэ эмнэлгийн барилгын ажлыг яаравчлуулах үүргийг уржигдар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албаныханд өгсөн. Түүний захирамжийн дагуу байгуулсан ажлын хэсгийнхэн өчигдөр энэ талаар мэдээлэл хийв. Тус ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Хүрэлбаатар ахалж, бүрэлдэхүүнд нь Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Л.Мөнхбаясгалан, Н.Алтаншагай нар багтжээ.
2024-12-18
Нийслэлийн Засаг даргын харьяа агентлагийн дахиад нэг албан тушаалтныг цагдан хорилоо
Нийслэлийн Засаг даргын харьяа хэрэгжүүлэгч агентлагуудын албан тушаалтнуудыг АТГ-ынхан саатуулан шалгасаар байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан С.Цэдэнсодномыг өнгөрсөн сарын сүүлчээр баривчилсан билээ. Нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдээс удаа дараа их хэмжээний хахууль авсан, өндөр үнэтэй амины
2024-12-18
Эмнэлэгт хэвтсэн хүмүүсийг эргэх үйлчилгээ нэвтрүүлжээ
Эмнэлэгт хэвтсэн хүмүүсийг эргэх үйлчилгээг иргэн Ж.Золбоо санаачлан өнгөрсөн сарын 1-нээс нэвтрүүлжээ. “Хүргэлтийн эргэлт” нэртэй уг үйлчилгээ нь Улаанбаатарын түгжрэл, халтиргаа гулгаа, хүйтэн цаг агаараас шалтгаалаад дотнын хүмүүсээ эмнэлэгт хэвтэхэд нь эргэж чадахгүй байгаа иргэдэд туслах зорилготой.
2024-12-17
Ханиад, томууны тархалт 43 хувиар ихэслээ
Нийслэлийн хэмжээний эмнэлгүүд дэх томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг ЭМЯ-наас өчигдөр ээлжит мэдээллээрээ хүргэлээ. Улаанбаатарт ханиад, томууны дэгдэлт алаг цоог хэвээр байгааг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцоож танилцуулсан.
2024-12-17