Цахим орчин сэтгүүл зүйд хэрхэн нөлөөлж буйг хэлэлцлээ
“Дижитал орчин ба мэргэжлийн сэтгүүл зүй” хэлэлцүүлгийг “Балдорж” сан, Соёл урлагийн их сургуулийнхан хамтран өчигдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт МУИС, СУИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, “Отгонтэнгэр” их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш нар оролцож, судалгааны ажлуудаасаа танилцуулсан юм
2024-12-17
Экологийн коридор бүхий зурвас газруудыг тусгай хэрэгцээнд авав
Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 5926, Сонгинохайрханы 21 дүгээр хороон дахь 14 419, нийт 20 345 га талбайг нийслэлийн ИТХ-ын 24/18 дугаар тогтоолоор экологийн коридорын зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсныг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.
2024-12-17
Богдхан уулыг нүхлэхийг эсэргүүцлээ
Дархан цаазат Богдхан уулаа нүхлэхийн тулд их мөнгө зарцуулах гэж буйг эсэргүүцэж байгаагаа Гавьяат эдийн засагч Б.Осоргарав өчигдөр мэдэгдэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нарт хандан дээрх асуудлаар иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэхийг уриалж буйгаа тэрбээр дурдсан.
2024-12-17
Нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдэд сургалтын хэрэглэгдэхүүн олголоо
БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газраас нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдэд сургалтын зориулалттай техник хэрэгсэл олголоо. Энэхүү ажлыг нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдийн цахим сургалтын орчин, техникийг сайжруулах, багш нарын ур чадварыг хөгжүүлэх зорилгоор 2010 оноос хойш хэрэгжүүлсэн юм байна.
2024-12-16
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах нөхцөл бүрдэв
Улсын дээд шүүх “Хөгжлийн банк”-ны гэх хэргийг хэлэлцэн шийдвэрлэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн зарим тогтоол, магадлал хуулийн хүчин төгөлдөр боллоо. Ингэснээр УИХ-ын 126 гишүүний нэгийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусах нөхцөл бүрдлээ.
2024-12-16
“Туул голын мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэл зорчуулахгүй”
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн гуравдугаар бүлгийн 3.7 дахь зүйлийн З хэсэгт “Тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, тусгаарлах зурвас, аюулгүйн арал, таримал зүлгээр явах, хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар луу дур мэдэн нэвтрэх, шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулахыг хориглоно” гэж заасан байдаг аж
2024-12-16
Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна.
2024-12-16
“Өнөөдөр”-ийнхөн БНСУ-ын “Ханян” сонинтой хамтран ажиллана
Монголын үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонин, БНСУ-ын “Ханян” эдийн засгийн сонинтой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Хоёр улсын хэвлэл мэдээллийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, соёлын солилцоог идэвхжүүлэх зорилгоор байгуулсан энэ санамж бичгийн хүрээнд улс орондоо өрнөж буй эдийн засгийн онцлох гол үйл явдал, тулгамдсан асуудлуудын мэдээлэл бэлтгэх, э
2024-12-16
Агаарын бохирдлоос улбаатайгаар ээжүүдийн эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, нийгмийн харилцаа доголдож байна
Хүйтний эрч чангарч, агаарын бохирдол ихсэхтэй зэрэгцэн Улаанбаатар хотод амьдардаг ээжүүд, тэр дундаа бага насны хүүхэдтэй эхчүүдийн сайн сайхан байдал хувь хүнээс үл хамааралтайгаар эрс буурдаг гэнэ. Тодруулбал, нийслэлд амьдардаг ээжүүдийн сайн сайхан байдлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргын дагуу 10 гол шалгуураар үнэлэхэд эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн харилцаа, боловсрол гэсэн дөрвөн үзүүлэлт агаарын бохирдлын улмаас хүчтэй доголдож байгаа нь илэрчээ.
2024-12-16