“Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид”-ийн үзэл санаа, үг сургаалыг дурсав
“Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимид агсны 90 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд болж буй энэхүү хурлаар түүний намтар, ажлын замнал, үзэл санаа, үг сургаалыг дурдан, оролцож, батлуулсан хуулиудыг нь одоо ч мөрдөж байгааг онцлов.
2024-12-06
Улс төрчдийн үгэнд бүү итгэ
Хэлсэн ярьснаасаа үргэлж булзан нялзаж байдаг, хуудуутай улс төрчдийн үйлдэл хэрээс хэтэрлээ. Иймд тэдний үгэнд хашир хянамгай хандаж, худал яриа, хоосон амлалт, дүр эсгэсэн анхаарал халамжаас нь татгалзаж, ам руу нь алгадъя. Үгүй бол тэд иргэд, олон нийт, сонгогчдыг дорд үзэж, төрийн албыг юу ч хийж, яаж ч авирлаж болдог үнэ хүндгүй газар мэт харагдуулж, тархи угаалтын “кампанит ажил”-ыг туйлд нь хүргэх нь. Энэ бүхний үр дүнд хамгийн их хохирох нь иргэд, олон нийт. Цаашлаад улсын ирээдүйн хөгжил, үндэсний эрх ашигт ч хэмжээлж баршгүй хор хохиролтой. Тиймээс улс төрчдийн үгэнд бүү итгэ гэж хичээнгүйлэн захья, онцгойлон хүсье. Бас хэрсүү, хянамгай байхыг шаардаж байна.
2024-12-06
Утааны эсрэг онц байдал зарлахыг шаардлаа
Агаарын бохирдол хэрээс хэтэрч, Улаанбаатар утаагаараа дэлхийд тэргүүлэх болсонтой холбоотойгоор иргэдийн төлөөлөл өчигдөр төв талбайд тайван жагсаал зохион байгууллаа.
2024-12-06
МУИС цахим номын сантай боллоо
МУИС цахим номын сангаа өчигдөр нээлээ. Энэхүү цахим номын сан нь олон улсын жишигт нийцсэн, Монголдоо анхдагч гэдгээрээ онцлогтой. Цахим номын сантай болсноор орон зайнаас үл хамааран мэдээллийг шуурхай хүлээн авах боломж бүрдэхийг тус сургуулийн удирдлагууд онцолжээ.
2024-12-05
С.Гансүх онооны аваргаар тодорлоо
Залуучуудын оноо олгох 10 цуврал уралдаанд оролцсон 53 тамирчнаас 16 нь чансааг тэргүүлж буй. Өмнөх уралдаанд 136 хувийн дугаартай “VX motors LLC” клубийн тамирчин Ө.Баярсайхан хошуучилсан билээ. Тэгвэл түүний дараа “GThub” мастер кросс уралдаанд 107 хувийн дугаартай хурд сорьсон “Төмөрт хүлэг”-ийн Ч.Батчулуун дахин тэргүүлэв.
2024-12-05
1945 оны чөлөөлөх дайнд оролцсон Армийн генерал И.А.Плиевийн хөшөөг босгов
Монгол-Зөвлөлтийн морьт механикжсан бүлгийн командлагчаар 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, Армийн генерал И.А.Плиевийн дурсгалыг мөнхжүүлжээ. Өөрөөр хэлбэл хөшөөг нь нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 49 дүгээр дунд сургуулийн дэргэд босголоо.
2024-12-05
Орос, Хятадаас хамгийн олон жуулчин ирсэн байна
Энэ сарын 3-ны байдлаар манай улс 766 243 жуулчин хүлээн авсныг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлэв. Ингэснээр “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд нэг сая жуулчин хүлээж авах зорилтоо 76.6 хувиар биелүүлээд байна. Өнгөрсөн онд Монголд 651 мянга гаруй аялагч ирсэн. Одоо үүнээс 115 мянгаар илүү жуулчин угтан аваад буй бөгөөд оны сүүлч гэхэд 800 мянгаас давах төлөвтэй гэж салбарын судлаачид тооцоолжээ.
2024-12-05
ШШГЕГ-ынхан шүүхийн шийдвэрийг “шүүдэг” болчихжээ-1
“Анод”, “Зоос”, “Хадгаламж” банк дээр хэлсэн замаар дампуурсан байж болзошгүй гэдэг. Олон жилийн өмнө дампуурсан эдгээр банкны өр одоо хүртэл төлөгдөлгүй “зээлдэгчид” нь завшсаар байгаа нэг жишээ энд байна. Хамгийн гол нь шүүх бүх шатаараа банкны өрийг барагдуулах шийдвэр гаргадаг. Харин ШШГЕГ-ын эрх бүхий албан тушаалтнууд шүүхийн шийдвэрийг дураараа өөрчилдөг болжээ.
2024-12-05
ХЭҮК: Нэгнээ тагнаж, чагнасан зүйл байхгүй
Цахим орчинд “ХЭҮК-ын гишүүд нэгнээ тагнасан, чагнасан. Улмаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэрэг нь илэрч Захиргааны хэргийн шүүхэд очлоо” гэх мэдээллийг нэр бүхий иргэд түгээсэн. Энэ нь ямар ч үндэслэлгүй, ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
2024-12-05
Монголоос Япон руу экспортлох барааны гарал үүслийн гэрчилгээг цахимаар олгох нь
Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол, Япон Улс хоорондын хэлэлцээрийн хүрээнд хоёр орны холбогдох байгууллагууд гадаад худалдааны эргэлт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, импортын гаалийн тарифыг бууруулах, бичиг баримт бүрдүүлэлтийг хялбаршуулах чиглэлээр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, бизнес эрхлэгчдийн санал хүсэлтийг сонсон, зохих шатны газруудтай хамтран ажиллаж буй билээ. Үүний хүрээнд Монголоос Япон руу экспортолж байгаа бараа бүтээгдэхүүнд олгох гарал үүслийн гэрчилгээг цахимжуулахаар болжээ.
2024-12-05
Хотын даргын хожимдсон гоншигнол түлшний үнийг нэмэх зорилготой юу
Түлшний үнэ нэмэх нь цаг хугацааны асуудал бололтой. Яг одоо төр засгийн түвшинд төрийн өмчит компаниудын реформ, зах зээлийн чөлөөт өрсөлдөөн, үнэ чөлөөлөх талаар хамгийн их ярьж буй ч бодит байдалд эсрэгээрээ, цахилгаан, дулаан, түлшнээс эхлээд суурь хэрэглээний үнийг нэмж, иргэдийн ахуй амьжиргааг дордуулахаас ер хэтрэхгүй байна.Н.МИШЭЭЛ
2024-12-05