Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Батцэцэг

А.Даваажаргал, Э.Ариунзаяа нар Азийн аварга боллоо

Олон улсын муай тай сонирхогчдын холбооноос Вьетнам улсын Ханой хотод зохион байгуулж буй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын зургаан тамирчин оролцож байна. Эрэгтэйчүүдээс 23 хүртэлх насныхны элит ангилалд “Голомт” сургуулийн тамирчин А.Даваажаргал 65 кг-ын жинд түрүүллээ. Мөнгөн медалийн төлөө тулалдсан “Гаруда” академийнхнаас 71 кг-д Н.Алтанбаяр, 60 кг-д Б.Амгаланбаяр нар хүрэл медаль хүртэв.
2025-06-27

Бөхчүүд Төв цэнгэлдэхийн хиймэл зүлгийг туршиж, бэлтгэл хийв

Монголчуудын хотол олноороо наадан цэнгэдэг эрийн гурван наадам хаяанд ирлээ. Төрийн их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнд зодоглох хүчит бөхчүүд, сурын алтан шар зурхайд цэц сорих эрхий мэргэчүүд, шагайн асар дэрвэтэл уухайлан сум тавих харваачид гал болон нэгдэж, бэлтгэлээ базааж эхэлжээ.
2025-06-26

Эмэгтэйчүүд В хэсэгт Энэтхэг, Зүүн Тимор, Иракийн багтай өрсөлдөнө

Тайланд улсад хөл бөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт үргэлжилж байна. Монголын шигшээ баг В хэсэгт Энэтхэг, Зүүн Тимор, Иракийн багтай багтжээ. Дэлхийд чансаагаараа 126 дугаарт бичигдэж буй манайхан эхний тоглолтоо Энэтхэгийн шигшээтэй өрнүүлж, дараагийнхыг нь Иракийн тамирчидтай энэ сарын 26-нд 17.00 цагт өрсөлдөх юм.
2025-06-25

Монголын тамирчид “Дэлхийн цом”-оос иж бүрэн медаль хүртээд байна

Өмнөд хөршийн Бээжин хотод зохион байгуулж буй пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын “Дэлхийн цом”-ын тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, Б.Энхбаяр нарын удирдлагад таван тамирчин өрсөлдөж байна.
2025-06-24

О.ГАНСҮХ: Бөхийн засуул, хурдан морины цол дуудаачдыг үзэгчид хаана ч очсон сайхан хүлээж авдаг

Үндэсний бөхийн хамгийн залуу засуул, бөх, морины цол дуудаач О.Гансүхтэй ярилцлаа. Түүнд олон авьяас бий. Монгол бөхийн өргөөнд ажиллахын зэрэгцээ ерөөл, магтаал айлддаг Төрийн их баяр наадмын зүлэг ногоон дэвжээнд зодоглосон хүчит бөхчүүдийн засуул хийж, Хүй мандлын дэнжид шандас сорьсон хурдан ажнайнуудаас түрүүлж, айрагдсан хүлгийн цолыг нь дуудаж, түмэн олны хийморийг сэргээдэг. Говь-Алтай аймгийн Тонхил сумаар овоглодог түүний бөхийн засуулаар ажиллаж, хурсан олны өмнө цолыг нь дуудах анхны зам мөрийг улсын засуул, бөхийн цол дуудаач Б.Цэрэндагва нээж өгсөн гэдэг. Багшаасаа суралцсан зүйл О.Гансүхэд олон.
2025-06-23

Х.Тэргэл дэлхийн чансааг тэргүүллээ

Английн Лондон хотод өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлсэн дартсын өсвөр үеийнхний “Advanced tour -2025” дэлхийн цуврал лигийн тэмцээн өндөрлөж, аваргуудаа тодрууллаа.
2025-06-19

Б.Ганхайч хүрэл медаль хүртэж, дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтлаа

Унгарын Будапешт хотод үргэлжилж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д Монголын үндэсний шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй тамирчид хүч сорьж байна. Тус тэмцээний эхний өдрийн барилдаанд эрэгтэйчүүдээс ОУХМ К.Ёолк 60 кг-ын жинд дагах барилдаанд эзэн орны тамирчин Чонад Фэчког нэмэлт цагт ялж, хүрэл медалийн төлөө Бразилын тамирчин Мишел Аугустог буулган шагналын тавцанд зогссоныг бид өмнө нь мэдээлсэн билээ.
2025-06-18

Багахангай дүүргийн бөхчүүд нийслэлийн аварга баг болов

Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд есөн дүүргийн төлөөлөл болох баг гурав, гурван бөхийн бүрэлдэхүүнтэйгээр (нийт 27 бөх) найман тойргийн барилдаан өрнүүлсэн. Тэднээс улсын харцага О.МөнхЭрдэнэ ахлагчтай Багахангай дүүргийн баг 17 даваа, долоон ялалттай тэргүүлж, улсын начин Б.Даваа-Очир ахлагчтай Багануур дүүргийн баг 15 даваа, долоон ялалттай удаалан улсын начин Л.Энхсаруул ахлагчтай, аймгийн арслан Е.Көптилек, аймгийн начин Н.Пүрэвдаваа нарын бүрэлдэхүүнтэй баг 14 даваа, зургаан ялалттай III байрт шалгарлаа.
2025-06-18

Д.АРИУННАРАН: Уяач, морь хоёрт нэгнээ мэдэрч, ярихгүйгээр ойлголцох үе бий

Монгол түмэн эрийн гурван наадмаа хотол олноороо өргөн тэмдэглэх баярт үйл явдал айсуй. Энэ л өдрүүдэд хол, ойрын хүмүүс цуглан, мэнд усаа мэдэлцэж хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур, шагайн харваачдын цэц сорихыг харах гэж наадмын талбайд өнждөг. Уяач, унаач хүүхдүүд үүрийн гэгээтэй уралдан босож, хээр талд тоос бостол шандас сорих хурдан хүлгүүдийнхээ уяа сойлгыг тааруулан гарааны зурхайгаас мордуулна.
2025-06-17

Монголын шатарчид багаараа дэлхийн аварга болов

Шатрын багийн ДАШТ энэ сарын 10- 15-нд Англид болж өндөрлөлөө. Лондон хотод долоо хоног үргэлжилсэн тус тэмцээнд Монголоос гурван баг (“Mongolia-A”, “Mongolia-B”, “MongolZ”) 64 орны 420 тамирчинтай өрсөлдсөнөөс “Монгол B”-гийн тоглогчид 2400 хүртэл рейтингтэй багуудын түргэн тоглолтын төрөлд тэргүүн байрт шалгарав. Энэ тэмцээнд оролцсон хоёр багийг үндэсний шигшээ багийг тамирчдаас бүрдүүлжээ.
2025-06-17

Манай улс олон улсын стандартад нийцсэн цанын баазтай болно

Манай улс олон улсын стандартад нийцсэн цанын баазтай болно
2025-06-14

Б.ХУЛАН: Парисын дэвжээнд тамираа тасартал үзэх байсан юм гэж их харамссан

Чөлөөт бөхийн ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц барилдаанаар хүч түрэн орж ирсэн хоёр тамирчин бий. Тэднийг Б.Хулан, Б.Анударь гэдэг. Бөхийн хорхойтнууд эгч дүүсийн барилдааныг сонирхож үздэг болоод удаж буй. Б.Хулан Туркийн Истанбул хотод болсон чөлөөт бөхийн олимпын эрх олгох сүүлийн тэмцээнээс “Парис-2024” олимпын эрх өвөртлөхдөө хэсэгтээ Шри-Ланк, Бразилийн тамирчныг цэвэр ялж, шийдвэрлэх барилдаанд ДАШТ-ий хүрэл медальт Грекийн Преволаркийг 6:1-ээр буулган авсныг спорт сонирхогчид хараад огшиж байсан нь саяхан.
2025-06-13

Олс таталтын шигшээ багийнхан олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэв

Олс таталтын шигшээ багийнхан олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэв
2025-06-13

Б.Нарантуяа дэлхийн  аваргын төлөө өрсөлдөх нь

Б.Нарантуяа дэлхийн аваргын төлөө өрсөлдөх нь
2025-06-12

Д.ДЭМБЭРЭЛСАЙХАН: Төрийн их баяр наадмын алтан зурхайд цэц сорино гэдэг сүрдмээр сайхан

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын үндэсний сурын харваанд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Д.Дэмбэрэлсайхан 40 сумнаас 38 онож Монгол Улсын даян мэргэн цол хүртсэн юм. Тэрбээр өмнө нь 2016 оны наадмаар өөрт нь сур харвааны эрдэм заасан улсын гарамгай харваач Х.Баасанхүү багшийнхаа хүү, улсын мэргэн Б.Ёндонтой оноо тэнцэж товх харван түрүүлж, улсын мэргэн цолны болзол хангасан юм.Тухайн жил үзэгчдийг огшоож, суудлаас нь бостол өндөлзүүлэн шинэ мэргэн төрсөн нь тэрбээр байлаа. Сурын алтан зурхайд амжилттай цэц сорьж, нутгийнхаа зон олны магнайг тэнийлгэдэг түүнтэй ярилцлаа.
2025-06-11

Г.Баяндүүрэн “Дэлхийн цом”-д түрүүлэв

Армены Ереван хотод энэ улирлын самбо бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээн анх удаа боллоо. Тус улсын ҮОХ-ны ерөнхийлөгч Гагик Царукяны нэрэмжит болон зохион байгуулсан эл тэмцээнд 18 орны 252 тамирчин оролцож, 28 багц медалийн төлөө өрсөлдсөн. Манайхаас байлдааны самбогийн эрэгтэйчүүдийн 58 кг-ын жинд Г.Баяндүүрэн түрүүлсэн юм. Тэрбээр алтан медалийн төлөөх шийдвэрлэх тулаанд Туркменистаны тамир¬ чин Айдогдуев Алуханыг ялж, алтан цомын эзнээр тодорчээ. Дээрх тэмцээний нийт шагналын сан 196 мянган ам.доллар аж. Аваргууд 3000, мөнгөн медальтан 2000, хүрэл медаль хүртсэн тамирчид 1000 ам.доллар гардсан байна.
2025-06-10

Э.Эрхэс усанд сэлэлтийн төрөлд хамгийн олон медаль хүртлээ

Э.Эрхэс усанд сэлэлтийн төрөлд хамгийн олон медаль хүртлээ
2025-06-10

Хакүхо М.Даваажаргал: Сүмо бөхийн холбооноос гарахад харамсах зүйл байхгүй

Хакүхо М.Даваажаргал: Сүмо бөхийн холбооноос гарахад харамсах зүйл байхгүй
2025-06-10

Г.Амартүвшин, Э.Хүслэн нар “Дэлхийн цом”-д оролцохоор шалгарлаа

Дэлхийн шатрын холбооноос Унгарт өнгөрсөн жил болсон шатрын олимпиадад амжилттай оролцсон Монгол Улсын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ багт Энэтхэгийн Шинэ Дели хотод 2025 оны аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 27-нд зохион байгуулах “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцох тус бүр нэг эрх олгосон.
2025-06-06

“Улаанбаатар марафон”-ыг амжилтаараа өнгөлдөг ихэр охид

Нийслэлд өнгөрсөн сарын 24-нд болсон “Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн тэмцээнд 30 гаруй мянган хүн оролцон 500, 800, 1500 метрээс авхуулаад тав, 10, 21, 42 км-ийн зайд хурд сорьсон. Тэдэнтэй хамт Кени, Этиоп, Япон, БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг улсын тамирчин өрсөлдсөн нь тун содон байлаа. Уг уралдаан нь хотын хэмжээнд зохион байгуулдаг хамгийн том арга хэмжээний нэг хэдийч энэ удаа төсөөлөөгүй өргөн хүрээг хамрав.
2025-06-04