Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Мүүний шашны тэргүүн Хан Хак Жад хоёр жил хорих ял шийтгэв 

Өмнөд Солонгосын шүүх Дэлхийн энх тайван, нэгдлийн төлөөх гэр бүлийн холбоо буюу Мүүний шашны тэргүүн Хан Хак Жаг Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын засаг захиргаанд нөлөөгөө тогтоох зорилгоор бусдад хахууль өгсөн, хууль бус санхүүжилт олгосонд буруутгаж, хоёр жилийн хорих ял оноолоо.
2026-09-02

CU, GS25 дэлгүүрээс эд зүйл хулгайлж, зугтсан залууг баривчилжээ 

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зах, худалдааны төв болон CU, GS25 зэрэг сүлжээ дэлгүүрээс эд зүйл хулгайлж, бусдыг залилж байсан хэрэгт холбогдуулан нэгэн залууг саатуулан шалгаж эхэлжээ. Олон нийтийн сүлжээнд нэг залуу GS25 дэлгүүрээс хоёр тор дүүрэн бараа авчхаад төлбөрийг нь төлөлгүй гарч “Приус” загварын автомашинд суун зугтаж буй бичлэг цацагдсан.
2026-09-02

Бүргэдийн баярын тасалбарыг 50 ам.доллароор борлуулж эхлэв 

“Аян трэйвел” компани болон Баян-Өлгий аймгийн Сагсай сумын бүргэдийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Сагсайн бүргэдийн баяр” энэ сарын 17-18-нд болох гэж байна. Ес дэх удаагийн баярын тасалбарыг өчигдрөөс 50 ам.доллароор борлуулж эхэлснийг зохион байгуулагчид нь мэдээллээ.
2026-09-02

Цус бүлэгнэлтийн нөхөх эмчилгээний таван нэр, төрлийн эм хүлээлгэн өгөв 

Гемофили буюу цусны өвчтэй хүмүү­ сийн хэрэглэдэг гемофилийн эсрэг рекомбинант VIII, IX фактор болон бусад шаардлагатай эмийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвд өчигдөр хүлээлгэн өглөө.
2026-09-02

Ээлжит бус чуулганы товыг өнөөдөр тогтооно 

Засгийн газраас өнгөрсөн сарын 20-нд 2026 оны төсвийн тодотголын төслийг өргөн барьсан. Сөрөг хүчний зүгээс уг төслийг ээлжит бус чуулган зарлаж, яаралтай хэлэлцэхийг шаардаад буй юм.
2026-09-02

Боловсролын салбар индэр дээрээс л сайхан харагдаж байна уу

Хүүхэд багачууд шуугилдан гүйлдэх нь хичээлийн шинэ жил эхэлсний дохио. Сум, суурин газрууд бүхэлдээ дуу хуурт дарагдаж, цэцэрлэг, сургуулиуд “амь оров”. Энэ бол есдүгээр сарын 1. Хичээл эхэлсэн ердийн л нэг өдрийг гоёж гоодсон хүүхдүүд л “өнгө оруулдаг”. Ялангуяа, цэцэрлэгт анх орж буй балчир үрс, сургуулийн босго дөнгөж алхсан зургаан настнууд “чимдэг”.
2026-09-02

Төрийн алба төрлийн алба болсон уу: Татварын ерөнхий газар 

2014 оны БАЛДОРЖ шагналын Шилдэг 10-т “Өнөөдөр” сонины сэтгүүлч Д.Заяабат “Төрийн алба төрлийн алба болсон уу: Татварын ерөнхий газар” нийтлэлээрээ шалгарсан юм. 
2026-09-02

Цэвдэгтэй бүсэд 11 автомат станц байгуулжээ 

Евразийн мониторингийн сүлжээг өргөтгөх зорилтын хүрээнд Монгол орны цэвдэгтэй бүсэд сүүлийн гурван жилд цаг уурын автомат 11 станц байгуулаад буйгаа ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид танилцууллаа.
2026-09-02

Улаанбаатарт Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ 

Нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй. Учир нь Монголд нэг л хууль үйлчлэх учиртай нэгдмэл улс юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд зарим нэг асуудлаар аймаг, орон нутгуудад тусгайлсан “дабл стандарт” гэж болохуйц үйлдэл хэрэгждэг болсон. Тиймээс албан тушаалтнууд, хуульчид үүнийг сануулсаар байгаа юм.
2026-09-02

Хятадын коксжих нүүрсний фьючерс үнэ өнгөрсөн сард түүхэн дээд өсөлт үзүүллээ 

БНХАУ-ын зах зээл дэх коксжих нүүрсний үнэ арилжааны түүхэн дэх хамгийн өндөр өсөлттэй сараа үдэв. Тодруулбал, тус улсын Далянь түүхий эдийн бирж дэх коксжих нүүрсний фьючерс ханш наймдугаар сард ойролцоогоор 46 хувиар дээшилж, 2013 онд арилжаалж эхэлснээс хойших сарын хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн байна
2026-09-02

Солонгос залуусын 81 хувь нь гэрлэх хүсэлтэй

Солонгос залуусын 80 гаруй хувь нь гэр бүл зохиох сонирхолтой бол гэрлээгүй Япон иргэдийн дунд эл үзүүлэлт 57.6 хувьтай байна. Тодруулбал, өнгөрсөн онд зохион байгуулсан БНСУ, Японы дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тэр­гүүнүүд бүс нутгийн өсөлтийг дэмжих, төрөлт саармагжих, хүн амын насжилттай тэм­цэх чиглэлээр хамтарсан хороо байгуулсан юм.
2026-09-01

Баянгол дүүргийн сургуулиудад хүүхэд хамгааллын цагдаа ажиллах нь 

Баянгол дүүргийн Засаг даргын санаачилгаар ерөнхий боловсролын сургуулиудад “Сургуулийн цагдаа” төслийг өнөөдрөөс хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, тус дүүргийн төрийн өмчит 25 сургууль ийм цагдаатай болсон бөгөөд өчигдөр тэдэнд батламж гардуулсан юм.
2026-09-01

Алаг эрээн Африк 

Африкийн зарим улсын төр засгийн эрхийг барьж буй удирдагчид ихээхэн хөгширч, тэгсэн хэрнээ эрх мэдэлтэй байх хугацаагаа сунгах гэж янз бүрийн арга, тактик хэрэглэсээр байдаг аж. 
2026-09-01

Гал түймрийн шалтгааны 16 хувь нь зуух, пийшингийн аюулгүй байдлаас болжээ 

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 69 дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын албан хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амийг аварч, 21 хүнийг утаажилтын бүсээс гаргажээ.
2026-09-01

Хятадын ган үйлдвэрлэгчдэд тулгарсан дарамт энэ он дуустал үргэлжлэх төлөвтэй 

Ган үйлдвэрлэлээр мэргэшсэн БНХАУ-ын аж үйлдвэрийн компаниуд санхүүгийн дарамттай үеийг туулж байгаа төдийгүй энэ нөхцөл байдал он дуустал үргэлжлэх төлөвтэйг шинжээчид онцоллоо. “Блүүмберг”-ийн мэдээлснээр тус салбарт макро эдийн засгийн хоёр томоохон сөрөг хүчин зүйл нэгэн зэрэг нөлөөлж буйн улмаас ашгийн хэмжээ нь эрс хумигдсан талаар бичжээ.
2026-09-01

Непалын волейболын лигт М.Уранбаяр легионероор тоглох нь 

Монголын волейболын эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин, гол тоглогчдын нэг М.Уранбаяр Непалын “Annapurna spiker kings” багт легионероор тоглохоор гэрээ байгуулж, волейболын лигийн анхдугаар улирлын тэмцээнд оролцоно.
2026-09-01

Цагаан-Уулд тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгааг тогтоожээ 

Монгол Улс, ОХУ-ын Зоонозын өвчин судлалын байгууллагын хамтарсан баг Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг дэвсгэрт тарваган тахлын байгалийн голомтын тандалт, судалгааг өнгөрсөн сарын 14-31-нд хийж дуусжээ.
2026-09-01

Шатахууны хангамжтай холбоотой судалгаа авч байна 

Шатахууны хомсдолоос үүдэлтэй хүндрэлийг бодитоор үнэлж, холбогдох яам, төрийн байгууллагуудад мэдээлэл хүргэх зорилготой нөлөөллийн судалгааг тур оператор компани, тээврийн үйлчилгээ эрхлэгчдээс авч эхэлсэн талаараа Монголын аялал жуулчлалын холбооноос мэдээллээ. 
2026-09-01

Оюутолгойн ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна 

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, 2027 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Хуулийн дагуу есдүгээр сарын 1-нээс өмнө эл төслийг өргөн барих учиртай юм. Мөн Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслөөс онцлох есөн шийдвэрээ олон нийтэд танилцуулав.
2026-09-01

“Шамбала-2056” төслийнхөнтэй хамтран говийн бүсэд судалгаа хийнэ

Цаг уур, орчны шинжилгээний газрынхан “Шамбала-2056” төслийн багтай байгаль, цаг уурын судалгаа, хяналт мониторингийн чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа. Монгол орны говийн бүсийг нөхөн сэргээх урт хугацааны тогтвортой бодлого бий болгох, инженерийн суурин байгуулах зорилготой эл төслийг сайн дурын залуусын нэгдэл бүхий “Шамбала карбон оффсетс” компани Дорноговь аймгийн Эрдэнэ сумд 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.
2026-09-01