Гемофили буюу цусны өвчтэй хүмүү сийн хэрэглэдэг гемофилийн эсрэг рекомбинант VIII, IX фактор болон бусад шаардлагатай эмийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвд өчигдөр хүлээлгэн өглөө. Эрүүл мэндийн яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан нэг эх үүсвэрийн худалдан авалтыг зохион байгуулснаар эмийн нэгжийн үнийг бууруулж, 350 сая төгрөгийн төсвийн хэмнэлт бий болгосон байна. Улмаар хэмнэсэн хөрөнгийг дахин үр ашигтай зарцуулж, анхны төсөвт багтаагүй байсан нэн шаардлагатай гурван нэр, төрлийн эмийг нэмж захиалжээ. Ингэснээр нийт таван нэр төрлийн гемофилийн эсрэг рекомбинант факторыг хүлээн авч, эм чилгээнд ашиглах боломжтой болжээ.
Манай улсад гемофили өвчтэй 173 иргэн бүртгэлтэй байдаг. Ийм өвчтэй хүмүүс цус бүлэгнэлтийн хүчин зүйл дутагдсанаас цус алдах эрсдэл өндөртэй тул урт хугацааны эмчилгээ, тогтмол хяналт шаарддаг гэнэ. Иймд эмийг нь тасралтгүй нийлүүлэх нь өвчтөний эрүүл мэнд, амьдралын чанарыг хамгаалахад чухал ач холбогдолтой аж. Ташрамд, рекомбинант VIII, IX фактор нь олон улсын чанар, аюулгүй байдлын шаардлагад нийцсэн, эмийн хатуу зохицуулалтаар зах зээлд нийлүүлдэг бүтээгдэхүүн. Эрүүл мэндийн яамнаас нэн шаардлагатай, тасалдал үүсэх эрсдэл өндөртэй эм, эмнэлгийн хэрэгслийг худалдан авах ажиллагааг илүү үр ашигтай, тогтвортой зохион байгуулахад анхаарч буй аж.
Ч.Туяа