Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 69 дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын албан хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амийг аварч, 21 хүнийг утаажилтын бүсээс гаргажээ. Нийт дуудлагын 52 нь объектын гал, хоёр нь ой, хээрийн түймэр, үерийн дуудлага байсан бол биологийн гаралтай аюулт үзэгдэл гурав, хүний үйл ажиллагаатай холбоотой 12 осол бүртгэгдсэн байна. Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэн гарсан гал түймрийн шалтгааны 16 хувь нь зуух пийшин, яндангийн цонолт, асгасан үнс нурмаас үүдэлтэй байгааг албаныхан анхааруулав.
Ч.Туяа