Монголын волейболын эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин, гол тоглогчдын нэг М.Уранбаяр Непалын “Annapurna spiker kings” багт легионероор тоглохоор гэрээ байгуулж, волейболын лигийн анхдугаар улирлын тэмцээнд оролцоно. Тус улс энэ жил анх удаа эрэгтэйчүүдийн волейболын мэргэжлийн лигтэй болж буй бөгөөд зургаан багтайгаар анхны улирлын тоглолтоо энэ сарын 4-нд албан ёсоор эхлүүлэх юм. Лигийн тоглолт Катманду хотын Трипурешвор дахь Үндэсний спортын зөвлөлийн битүү цэнгэлдэх хүрээлэн (NSC covered hall)- д ес хоног үргэлжилнэ. Эл тэмцээний нээлтийн өдрийн тасалбарын бүх орлогыг Непалын Ерөнхий сайдын нэрэмжит Гамшгаас аврах санд хандивлах аж.