Шатахууны хомсдолоос үүдэлтэй хүндрэлийг бодитоор үнэлж, холбогдох яам, төрийн байгууллагуудад мэдээлэл хүргэх зорилготой нөлөөллийн судалгааг тур оператор компани, тээврийн үйлчилгээ эрхлэгчдээс авч эхэлсэн талаараа Монголын аялал жуулчлалын холбооноос мэдээллээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабынхан газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвийн болсон, ямар нэгэн хязгаарлалтгүй олгож буй гэж мэдээлсэн ч аялал жуулчлал эрхлэгчдээс үүнтэй холбоотой ирүүлэх гомдол, санал тасрахгүй байгаа аж. Иймд салбарын хэмжээнд бодит нөхцөл байдал ямар буйг үнэлэх зорилгоор судалгаа авч эхэлжээ. Судалгааны үр дүнг нэгтгэн холбогдох төрийн байгууллагуудаас гадна шатахуун нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд хүргүүлж, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг тогтворжуулах, шаардлагатай зохицуулалтыг хийх санал боловсруулах аж.
Ж.Сувд