Засгийн газраас өнгөрсөн сарын 20-нд 2026 оны төсвийн тодотголын төслийг өргөн барьсан. Сөрөг хүчний зүгээс уг төслийг ээлжит бус чуулган зарлаж, яаралтай хэлэлцэхийг шаардаад буй юм. Тэгвэл УИХын дарга ч үүнийг хүлээн зөвшөөрч, товыг удахгүй зарлана гэж байв. Улмаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, ээлжит бус чуулганыг хэзээ хуралдуулах товыг зарлах нь.
УИХ-ын тухай хуульд заасны дагуу намрын чуулган энэ сарын 15-нд эхэлнэ. Үүгээр ирэх оны улсын төсвийг хэлэлцүүлэхээр Засгийн газар төсвийн төслийг өргөн бариад буй. Ирэх оны “ажилдаа” орохын өмнө энэ жилийн тодотголоо хэлэлцэн шийдэх учиртай тул ийнхүү товыг тогтоохоор болжээ.
С.Уул