БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт саарч, хэрэглээ, үйлдвэрлэлийн өсөлт сулрав
Хятадын эдийн засаг, жижиглэн худалдааны өсөлт энэ оны хоёрдугаар хагасаас эхлэн суларлаа. Тус улсын бодлого боловсруулагчид цаг агаарын эрс тэс үзэгдэл гаарч, дотоодын эрэлт тааруу байгаа нь үүнд голчлон нөлөөлсөн хэмээн тайлбарласан аж. Өнгөрсөн долоодугаар сард Хятадын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 4.5 хувиар өссөн ч нийт дүнгээр сүүлийн гурван сард анх удаагаа саарсан байна.
2026-08-21
“Мета” компани 1.4 их наяд ам.доллароор торгуулж болзошгүй нь
“Мета” компани ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд “Фэйсбүүк”, “Инстаграм”-ын хяналтгүй хэрэглээг дэмжиж, залуу үеийнхнийг сэтгэл гутрал, амиа хорлоход хүргэсэн, хувийн мэдээллийг зохих зөвшөөрөлгүйгээр цуглуулсан гэх агуулгатай нэхэмжлэлийг хэлэлцэх шүүх хурал өнгөрсөн мягмар гарагт эхэллээ.
2026-08-21
Цаг уурын чадавх бэхжүүлэх төслийг хэрэгжүүлнэ
Цаг уур, орчны шинжилгээний газраас зохион байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” сэдэвт салбар хоорондын хэлэлцүүлгийн үеэр Азийн хөгжлийн банк хөдөө аж ахуйн салбарт 1.9 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Энэ нь цаг уурын урьдчилан тооцоолох, мэдээлэх, сэрэмжлүүлэх чадавхыг сайжруулах замаар хөдөө аж ахуйн эрсдэлийг бууруулах зорилготой.
2026-08-21
“Монголын ногоон санхүүгийн корпорац” байгууллаа
Манай улсын банк санхүүгийн салбарынхан олон улсын байгууллагуудтай хамтран Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд болж буй “Өндөр түвшний тогтвортой санхүүжилтийн форум”-ын үеэр ногоон санхүүгийн корпорац байгуулснаа зарлалаа. Тодруулбал, Хөгжлийн банк, “Хасбанк”, Зээлийн батлан даалтын сангийнхан Даян дэлхийн ногоон хөгжлийн институт, Уур амьсгалын ногоон сантай хамтран үүнийг байгуулжээ.
2026-08-21
Харааны бэрхшээлтэй иргэд Т.Аубакир сайдыг огцруулахыг шаардлаа
Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 106.2 мянган иргэн байгаагаас 11.1 мянга нь харааны бэрхшээлтэй аж. Тэд ГБХНХ-ын сайд Т.Аубакирыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхаж байна гэж үзэн, Тусгаар тогтнолын ордны гаднах талбайд өчигдөр тайван жагсаал зохион байгуулсан юм.
2026-08-21
Он гарснаас хойш 30 194 эх амаржсан бол 10 мянга гаруй хүн нас баржээ
194 эмэгтэй амаржиж, 30 471 хүүхэд мэндэлжээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс төрөлт 3.9 хувиар буурч, 2020 оныхоос 14 147-гоор цөөрсөн үзүүлэлт юм. Мөн эхийн эндэгдлийн зургаа, нялхсын 827 тохиолдол бүртгэгдэж, тав хүртэлх насны 463 хүүхэд нас барсныг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистикт тэмдэглэжээ.
2026-08-21
Шороон шуурганаас үүдэлтэй хохирол эрс нэмэгдэв
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 2025-2034 оныг “Элсэн болон шороон шуургатай тэмцэх 10 жил” болгон зарлаад буй. Үүний хүрээнд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэмжлэгтэйгээр Монгол, Хятад, Япон, БНСУ дөрвөн талт хамтын ажиллагааг эхлүүллээ.
2026-08-21
Хаитид үүрэг гүйцэтгэх энхийг сахиулагчид Казахстанд юуны учир саатав
Монгол Улс СОР-17 гэх хурлаар дэлхийн олон орны төлөөлөгч дийг урьж залан шил шилээ дарсан арга хэмжээ зохион байгуулж байна. Гэтэл энэ зуурт Монголын нэрийг дэлхийд өндрөөр өргөдөг цэргийн алба хаагчид, энхийг сахиулагчид маань өөр оронд хүлээн авалтын танхимд хоног төөрүүлж буйг хэн ч анхаарсангүй, анзаарсангүй, ганц ч үг ганхийсэнгүй өнгөрөөлөө. Хамгийн түрүүнд дуугарах ёстой Батлан хамгаалахын сайд Д.Батлут нь ч таг чиг.
2026-08-21
АН: Орлого 2.4 их наядаар тасарсан байхад ийм тодотгол хийх нь хангалтгүй
УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдаж, үнийн өсөлтөөс иргэдээ хэрхэн хамгаалах, орлогыг нэмэх, түлш шатахуун, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тогтоолын төсөл боловсруулсан байна. Үүнд НӨАТ-ыг таван хувь болгон бууруулах, шатахууны нөөцийн менежментийн шуурхай төлөвлөгөө батлах, эрчим хүчний хангамжийг нэмэх талаар тусгажээ.
2026-08-21
Төсвийн зардлыг 1.4 их наядаар хэмнэж, үнийн өсөлтийн эсрэг зарцуулна
Засгийн газраас Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг өчигдөр УИХ-д өргөн барилаа. Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан, Тэргүүн шадар бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр нар мэдээлэл хийв. Дэлхийн геополитикийн байдал, дайн, зөрчилдөөний нөлөө манай улсад ч мөн тусаж, шатахуунаас эхлээд хомсдол үүсэж, инфляц, үнийн өсөлт эрчимжиж буй.
2026-08-21
Эмэгтэйчүүд Тайланд, Зүүн Тиморын багтай тоглоно
Тайландад энэ сарын 17-нд эхэл сэн Азийн хөлбөмбөгийн холбооны эмэг тэй чүү дийн аваргуудын лигийн тэмцээнд (AFC women’s champions league) улсаа төлөөлөн “Ха раа цай” клубийн тамирчид дасгалжуулагч Э.Шинэ баярын удирдлагад оролцож буй. Тэд долоо хоног үргэлжлэх эл тэмцээнд Мон голын эмэгтэйчүүдийн үндэсний лигт тү рүүлс нээр урьдчилсан шатанд оролцох эрх тэй болсон юм.
2026-08-20
Монголын баг тулаанаа ялалтаар үргэлжлүүлж байна
Холимог тулааны өсвөр үеийнхний ДАШТ АНЭУын Абу Дабигийн “Мубадала арена”д ид өрнөж байна. Дэлхийн 60 гаруй орны 1200 орчим тамирчинтай өрсөлдөхөөр Монголын 19 тулаанч тус хотод хөл тавьсан. Дөрвөн насны ангилалд зохион байгуулж буй эл тэмцээнд Олон улсын тэмцээнд оролцох эрх нь сэргэсэн ОХУын баг өргөн бүрэлдэхүүнтэй өрсөлдөж буйгаараа онцлог.
2026-08-20
Трамп дээр туссан дайны сүүдэр
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын рейтинг 33 хувь хүрч унасан нь Цагаан ордонд буцаж ирснээс нь хойших хамгийн доод үзүүлэлт гэнэ. Энэ сарын 17-нд “Reuters”-ийн явуулсан санал асуулгаар түүнд оролцсон хүмүүсийн ердөө 33 хувь нь Трампын үйл ажиллагааг дэмжсэн байв. Энэ үзүүлэлт наймдугаар сарын эхээр 35 хувь байсан аж.
2026-08-20
Таван удаа “тахим өгч”, хоёр удаа ялав
Замби улсын Ерөнхийлөгч Хакаинде Хичилема энэ сарын18-нд болсон сонгуульд ялж, таван жилийн хугацаагаар дахин сонгогдов. Өрсөлдөгчдөөс 50 хувийн босго давсан санал авсаныг нь ялсанд тооцдог юм байна. Тиймээс Хичилема 61.4 хувийн санал авснаар хоёр дахиа санал хураалгах шаардлага гарсангүй.
2026-08-20
“Хүнд үед нь ч бид Украины хажууд байх болно”
Украины хүнгүй нисдэг төхөөрөмжүүд өнгөрсөн ням гаргийн шөнөөс Москва хот руу довтолж, үүнд 600 гаруй дрон оролцсоны 180-ыг нь устгасан хэмээн Оросын Батлан хамгаалах яам мэдээллээ. Өөр нэг эх сурвалж 800 дрон хөөргөсний 600-г нь Москва руу чиглүүлжээ гэсэн байх юм. Москва хотын захирагч Сергей Собянин, Москва мужийн амбан захирагч Андрей Воробьев нарын хэлснээс үзвэл уг довтолгоонд өртөж, “Wildberies” гэдэг агуулах шатсан байна.
2026-08-20
Канадад ойн түймрийн улмаас 20 мянган хүнийг нүүлгэн шилжүүллээ
Канадын Бритиш Колумби мужийн Оканаган бүсэд энэ сарын 7-нд гарсан ойн түймэр богино хугацаанд эрчимтэй тархаж, 19 800 гаруй га талбайг хамраад байна. Түймрийн улмаас 20 мянга гаруй иргэнийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлсэн бөгөөд энэ үеэр 80 настай эмэгтэй амиа алджээ. Гал Саммерлэнд орчимд эрчимтэй тархаж, Траут Крик бүсэд 400 орчим байшин түймэрт өртсөн аж.
2026-08-20
149 дүгээр сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль” үндэсний загвар болох нь
“Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль”-ийн үндэсний загвар төсөл боловсруулан хэрэгжүүлэхээр шийдвэрлэснээ Боловсролын сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанаар танилцууллаа. Тэрбээр “Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн барилгын 35.5 хувь нь төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбогдоогүй, ердийн галлагаатай уурын зуух ашиглаж байна. 2026 онд төлөвлөгдсөн 418.2 тэрбум төгрөгийн тогтмол зардлын 325.1 тэрбум нь энэ төрлийн зардалд ногдож буй.
2026-08-20
Яаралтай тусламжийн дуудлагад “Дохионы хэлмэрч” үйлчилгээ нэвтрүүлэв
Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд “Дохионы хэлмэрч” үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэв. Тус газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс энэ сарын 14-нөөс эхлэн яаралтай тусламжийн дуудлага, мэдээллийг сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдээс 24 цагийн турш шуурхай хүлээн авах зорилгоор дохионы хэлмэрч ажиллуулж эхэлсэн байна.
2026-08-20