Засгийн газраас Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг өчигдөр УИХ-д өргөн барилаа. Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан, Тэргүүн шадар бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр нар мэдээлэл хийв. Дэлхийн геополитикийн байдал, дайн, зөрчилдөөний нөлөө манай улсад ч мөн тусаж, шатахуунаас эхлээд хомсдол үүсэж, инфляц, үнийн өсөлт эрчимжиж буй. Тиймээс иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалах, орлогыг нь нэмэх, мөн стратегийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд тодотголын зорилго чиглэсэн юм байна. Инфляц долоодугаар сарын гүйцэтгэлээр 13, жилийн дунджаар 9.5 хувьтай гараад буй. Тиймээс 2026 оны батлагдсан төсөв дотроо “хөдөлгөөн” хийжээ.
нарын төсвийн тавилга, эд хогшил худалдан авах, томилолт, баяр ёслол зэрэг урсгал зардлаас 433, нийслэлийн үнэт цааснаас 758, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум, нийт 1.4 их наяд төгрөгийг хэмнэх аж. Улмаар уг мөнгийг дээрх “хамгаалах” арга хэмжээнд зарцуулах нь. Үүнд, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс суурь тэтгэврийг нэмэх байсныг наашлуулж, арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тусгажээ. Улмаар суурь тэтгэвэр дунджаар 220-233 мянган төгрөгөөр нэмэгдэх юм. Мөн эрүүл мэнд, боловсрол болон шинжлэх ухаан, урлаг соёл зэрэг төрийн үйлчилгээний салбарын 145 мянга орчим хүний цалинг нэмэхэд нийт 844.6 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Түүнчлэн мах 20, улаан буудай 100, хүнсний ногоо 12 мянган тонныг нөөцлөхөөр тусгасан байна. Зоорь, агуулахын хүчин чадлыг 20 мянган тонноор нэмнэ. Шатахууны нөөцийг нэмэхийн тулд 299.7 шоо метр агуулах барьж, өргөтгөснөөр 14 хоногтоо санаа зовохгүй болох гэнэ. Эр чим хүчний салбарт онцгойлон анхаарч, станцуудын их засвар, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд 92.7 тэрбум төгрөг хуваарилсан аж. Эрчим хүчний үнийг нэмэхгүй, үүний тулд 107.3 тэрбум төгрөгийн татаас өгнө гэдгээ Ерөнхий сайд онцолсон. Мөн тэрбээр өвлийг өнтэй давахын тулд улс төр тогтвортой, намууд эвтэй байх ёстойг сануулсан юм.
С.Уул