194 эмэгтэй амаржиж, 30 471 хүүхэд мэндэлжээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс төрөлт 3.9 хувиар буурч, 2020 оныхоос 14 147-гоор цөөрсөн үзүүлэлт юм. Мөн эхийн эндэгдлийн зургаа, нялхсын 827 тохиолдол бүртгэгдэж, тав хүртэлх насны 463 хүүхэд нас барсныг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистикт тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл, дээрх хугацаанд 1290 хүүхэд тав хүртэлх насандаа эндсэн байна. Шалтгааныг нь авч үзвэл өвчнөөр 84.7, осол, гэмтлийн улмаас 15.3 хувь нь эндсэн аж. Үүний дотор перинаталь буюу жирэмсэн үед үүссэн эмгэг 43, төрөлхийн хөгжлийн гажиг 14.7, амьсгалын тогтолцооны эмгэг 11 хувийг тус тус эзэлжээ.
Төрөлт сүүлийн жилүүдэд ийн буурч, нялхас, нярайн эндэгдэл ч багасахгүй байна. Хүн амын нас баралт ч он гарснаас хойш нэмэгджээ. Улсын хэмжээнд нийт 10 358 хүн нас барсан нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 146 тохиолдлоор өссөн дүн болов. Нийт нас баралтын 62.6 хувь нь эрчүүд. Тодруулбал, 30 471 хүүхэд мэндэлж байхад нөгөө талд 10 мянга гаруй иргэн хорвоогоос буцжээ. Энэ үзүүлэлтээр бидний таван саяулаа болох мөрөөдөл хамгийн багадаа таван жилээр алсарч буйг судлаачид хэллээ.
О.Ундрах