ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйн бирж, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл “Арьс шир-баялаг” хөтөлбөрийн нэг сарын хэрэгжилт, үр дүн болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өчигдөр хэлэлцлээ. Уг хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн зургаадугаар сарын 28-наас энэ сарын 7-ны хооронд Дорнод, Сүхбаатар аймагт нийт 2240 ширхэг арьс, ширийг боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлсэн байна. Түүнчлэн Архангай, Хөвсгөл аймгаас хонины 5000 нэхий бэлтгэжээ. Цаашид хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор орон нутагт хоршоо түшиглэсэн цэгүүд байгуулах, малын гаралтай түүхий эдийн бүртгэл, хяналтыг сайжруулах, арьс, ширний бэлтгэл, нийлүүлэх тогтолцоотой болох аж.
Салбарын сайд Ц.Идэрбат арьс, ширний нийлүү лэлтийг тогтворжуулахад анхаарч, гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, үйлдвэрүүдэд намрын мах бэлтгэлийн үеэр түүхий эдийн хангамжийг сайжруулах үүрэг өгөв. Мөн гутлын үйлдвэрлэлийн стандарт боловсруулж, нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг даалгасан юм. Дээрх хөтөлбөрийн гол зорилго нь түүхий эдийг орон нутагт бэлтгэн нийлүү лэхээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох замаар нэмүү өртгийн сүлжээ бий болгоход оршиж буй.
О.Ундрах