Манай улсын банк санхүүгийн салбарынхан олон улсын байгууллагуудтай хамтран Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд болж буй “Өндөр түвшний тогтвортой санхүүжилтийн форум”-ын үеэр ногоон санхүүгийн корпорац байгуулснаа зарлалаа. Тодруулбал, Хөгжлийн банк, “Хасбанк”, Зээлийн батлан даалтын сангийнхан Даян дэлхийн ногоон хөгжлийн институт, Уур амьсгалын ногоон сантай хамтран үүнийг байгуулжээ.
“Монголын ногоон санхүүгийн корпорац” нь банк болон банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан байгальд ээлтэй, ногоон төслүүдэд урт хугацааны санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллах аж. Тухайлбал, хүртээмжтэй, ногоон орон сууц байгуулах, нүүрстөрөгч, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах технологи хөгжүүлэх, эрчим хүчний үр ашигтай зарцуулалтыг дэмжих, гэр хорооллын халаалт, дулаалгыг байгальд ээлтэйгээр шийдэх чиглэлийн төслүү дийг санхүүжилтээр дэмжих нь. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир “Газрын доройтол, цөлжилтийг бууруулахад зөвхөн улсын төсөв, олон улсын хөгжлийн санхүүжилт хангалтгүй. Олон төрлийн санхүүгийн хэрэгсэл, механизмыг хослуулах шаардлагатай” гэлээ. Тус корпорацын урьдчилан баталсан суурь санхүүжилтийн хүрээнд Уур амьсгалын ногоон сан 26.6, Монголын талаас 23 сая, нийт 49.6 ам.долларын багц ажил төлөвлөжээ.
Н.Мишээл