Түймрээс үүдэлтэй тоосонцор аюул дагуулж байна
Олон мянган га талбайг хамарсан, томоохон хэмжээний түймрээс үүдэлтэй агаар мандлын шуурга, нарийн ширхэгт тоосонцрын бохирдол, урт хугацаанд утаан бүрхүүл тогтох зэрэг аюулт үзэгдлийн давтамж эрс нэмэгдсэнийг Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-аас сэрэмжлүүлэв. Эдгээрээс хоруу чанар, нөлөөллөөрөө хамгийн аюултай нь PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцрын бохирдол аж.
2026-09-18
“Төрийн өндөр албан тушаалтан иргэнийхээ эсрэг гомдол гаргахгүй байх хэрэгтэй”
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой асуудлаар Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос өчигдөр байр сууриа илэрхийллээ. Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуульд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван замаар жагсаал цуглаан хийх эрх чөлөөг баталгаажуулсан байдаг. Гэтэл төрийн өндөр албан тушаалтан иргэнийхээ эсрэг гомдол мэдүүлж, эрүүгийн хэрэг үүсгэх тохиолдол ч гарч буйг дурдлаа.
2026-09-18
Тоон зорилтын цаадах бодит байдал
УИХ 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Удахгүй 2027 онд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг ч хэлэлцэнэ. Эдгээр бодлогын баримт бичигт эдийн засгийн өсөлт, инфляц, төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалт, зээл зэрэг үзүүлэлтэд тоон зорилт тавина. Гэхдээ тоон зорилт тавихаас өмнө асуух нэг зүйл бий. Энэ тоо бодит байдлыг хэр үнэн зөв илэрхийлж чадах вэ?
2026-09-18
ТӨК-иудын сүүлийн 10 жилийн төсөв, зардлыг хянах УИХ-ын сонсгол хийнэ
АН-ын “4-11” мэдээллийн цагаарУИХ-ын гишүүн Ө.Шижир, Дав.Цогтбаатар, нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар өчигдөр төрийн өмчит компаниудыг (ТӨК) тойрсон хулгай, төсвийн талаар байр сууриа илэрхийлэв. Тус намынхан төрийн өмчит компаниудын сүүлийн 10 жилийн төсөв, зардлыг хянан шалгах түр хороо байгуулахаар Ө.Шижир гишүүний албан бланкан дээр гарын үсэг цуглуулж эхэлсэн байна.
2026-09-18
“Гүн хуурамч” контентын тархалтыг танилцуулав
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026” өчигдөр “Хиймэл оюун ба сэтгүүл зүйн ёс зүйн эрсдэл” сэдвийн хүрээнд боллоо. Салбарын ёс зүй, мэргэжлийн стандарт болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний асуудлыг түлхүү хөнддөг тус форумаар өнөө жил хиймэл оюуны хэрэглээ редакцын өдөр тутмын практикт хяналтгүй нэвтэрч буйг, түүний эрсдэлийг тодорхойлсноороо онцлогтой.
2026-09-18
Бойбон
Бойбонгийн гурилыг давстай бүлээн усаар зуурна, хэт нялцгай, бас хатуу биш, зүйрлэвэл хуушуурынх шиг байхад болно. Сайн нухаж, хэдэн минут амраагаад, буузны гурилшиг жижиг тасална. Ингээд хоёроор нь хавсарч элдэхдээ дунд нь бага зэрэг цөцгийн тос түрхэнэ. Үүний дараа урьдчилан халаасан, тосгүй хайруулын тавагт хоёр талаас нь шарж болгохдоо галыг дунд тохиргоонд тааруулаарай. Гурил нимгэн учраас хурдан болно.
2026-09-18
ОХУ-д саатуулагдсан Баян-Уулын малчныг үргэлжлүүлэн хорихоор болжээ
Дорнод аймгийн Баян-Уул сумын малчин Ц.Г эхнэрийнхээ хамтаар Цагаан сарын бэлтгэлээ базааж яваад ОХУ-ын хууль сахиулагчдад саатуулагдсанаас хойш долоон сар гаруйн хугацаа өнгөрч байна. Гэвч хойд хөршийн тагнуулын байгууллагынхан түүнийг суллахгүй, шүүхээс нь үргэлжлүүлэн хоёр сар хорих шийдвэр гаргасан талаар эх сурвалжууд мэдээлэв
2026-09-18
Мэндчилгээ
“Өнөөдөр” сонин ардчиллын он жилүүдэд хараат бус, чөлөөт хэвлэлийг бэхжүүлэх үйлсэд түүчээлсээр ирсэн билээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улс, тэр дундаа нийслэл Улаанбаатар хотын нийгэм, улс төр, эдийн засаг, соёл, хүний амьдралын өрнөлийг олон нийтэд хүргэж, хөгжлийн төлөөх санаачилгууд дэвшүүлж, бодитой үр дүнд хүрч байсан арвин жишээ бий.
2026-09-18
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг томилно
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр өглөө Төрийн ордонд хуралдав. Ерөнхий сайд Н.Учрал бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХын гишүүн Г.Тэмүүлэнг томилох саналаа танилцуулж, Удирдах зөвлөл нь дэмжжээ. Энэ талаар тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “Г.Тэмүүлэн УИХ-д гурав дахиа сонгогдон ажиллаж буй туршлагатай парламентч.
2026-09-18
Мэндчилгээ
Монголын үндэсний анхны өдөр тутмын чөлөөт хэвлэл, сэтгүүл зүйн өндөр шалгуурыг давж, өнөөдрийг хүртэл нэг ч өдөр зогсохгүйгээр бичиж, туурвисаар буй, салбарынхаа түүчээ нь болсон “Өнөөдөр” сонины хамт олон та бүхэнд болон нийт уншигчдад нь 30 жилийн ойн баярын мэнд хүргэе!
2026-09-18
Дотоодын тарвас, амтат гуаны 50 гаруй хувийг Ховдоос нийлүүлдэг
Нийслэлийн зах, худалдааны төвүүдэд тарвасны нийлүүлэлт өсөн, ногоочид их хэмжээгээр борлуулж, хэрэглэгчдэд хүргэж эхэллээ. Өчигдөр Ховд, Сэлэнгээс нийлүүлж буй нэг кг тарвасны үнэ 3000-4000 төгрөг байв. Харин амтат гуаг 5000- 6000 төгрөгөөр үнэлжээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс тус бүр 1000 орчим төгрөгөөр өссөн дүн юм.
2026-09-18
Мэндчилгээ
Монголын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонин үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан тус сонины сэтгүүлч, сурвалжлагч нар, үе үеийн ажилтнууд болон нийт уншигчдад баярын мэнд хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
2026-09-18
Мэндчилгээ
Монголын үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонин үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн мэндчилгээг тус сонины үе үеийн сэтгүүлчид, нийт хамт олонд өргөн дэвшүүлье.
2026-09-18
55 сая ам.доллароор 1600 инженер бэлджээ
Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн санхүүжилтээр 12 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” буюу “1000 инженер” төслийн хамтарсан судалгааны хөтөлбөрийг өчигдөр дүгнэлээ.
2026-09-18
Өнөөдрийн “Өнөөдөр”-маргаашийн гэрч
Монголын чөлөөт хэвлэлийн түү хийг түүчээлэн эхлүүлж, ардчиллын галыг өрдөн асаалцсан, анхны хараат бус хэвлэл “Өнөөдөр” сонины 30 жилийн ойн дугаараар Уншигч та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баярлаж, догдолж, талархаж байна. “Хэн сэтгэж байна, түүнд зориулав” гэх ганцхан өгүүлбэрээр “өөрийгөө”, уншигчдаа, үе үеийн сэтгүүлч, түншүүдээ тодорхойлсон “Өнөөдөр” сонинтой 30 жилийн турш хамт байсан Та бүхэндээ гүнээ талархъя.
2026-09-18
Ө.Батцэцэг Азийн наадамд оролцох багуудын тоглолтыг дэнсэлнэ
Мьянмар улсын Янгон хотод зохион байгуулсан Азийн хөл бөмбөгийн холбооны 20 хүртэлх насныхны Азийн Цомын урьдчилсан шатны K хэсгийн тоглолтыг ОУХБХ, АХБХны элит шүүгч Б.Хаш-Эрдэнэ, туслах шүүгч Э.Галбадрах нар дэнслэв. Эмэгтэйчүүдээс Ө.Батцэцэг Малайз улсад болсон тивийн эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн урьдчилсан шатны A хэсгийн тоглолтод шүүгчээр ажиллажээ. Тэрбээр “Айчи-Нагоя 2026” Азийн 20 дахь удаагийн наадамд оролцох хөл бөмбөгийн багуудын тэмцээнийг шүүхээр Японыг зорино.
2026-09-17
42 хувь нь гудамж, талбайд нүдээ гэмтээжээ
Олон улсын хараа хамгаалах өдрийг жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь долоо хоногт тэмдэглэдэг уламжлалтай. Эл өдрийг угтан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-өөс хүүхдийн нүдний гэмтлээс хамгаалахыг уриалжээ. Нүдний гэмтэл нь хүүхэд, өсвөр үеийн хараа муудах, сул хараа үүсэх, сохрох шалтгаан болдог байна.
2026-09-17
Эмийн зохистой хэрэглээг сануулах 10 хоног эхэллээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн есдүгээр сард зохион байгуулахыг уриалдаг “Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аян”-ыг өчигдөр эхлүүллээ. Энэ сарын 27-ныг хүртэл эл аян үргэлжлэх бөгөөд олон улс “Safe care for life” буюу “Насан туршийн аюулгүй тусламж” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.
2026-09-17