АН-ын “4-11” мэдээллийн цагаарУИХ-ын гишүүн Ө.Шижир, Дав.Цогтбаатар, нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар өчигдөр төрийн өмчит компаниудыг (ТӨК) тойрсон хулгай, төсвийн талаар байр сууриа илэрхийлэв. Тус намынхан төрийн өмчит компаниудын сүүлийн 10 жилийн төсөв, зардлыг хянан шалгах түр хороо байгуулахаар Ө.Шижир гишүүний албан бланкан дээр гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Эдгээр компанид улс төрийн томилгоо хийдэг, сонгуульд нэрээ дэвшүүлээд унасан хүмүүсийг голдуу захирал болгодог, тэд нь эргээд намдаа үйлчилдэг гаж тогтолцоотой явж ирснийг тэд шүүмжилсэн юм. Улс төрийн үйл ажиллагаа, нийгмийн чанартай төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж буй нь үүний илрэл аж. 2025 онд хийсэн аудитын дүгнэлтээр 8.5 их наяд төгрөгийн зөрчил илрүүлжээ. Тиймээс уг асуудлаар УИХ-д хяналтын сонсгол хийх ёстой гэж АН-ынхан үзсэн байна.
Түүнчлэн ТӨК-иудын захирлуудын цалин асар өндөр, тансаглал нь хэрээс хэтэрсэн гэв. Төрийн банкны захирлын сүүлийн таван жилийн цалин 427-493 сая төгрөгт хэлбэлзсэн ч үйлчилгээ нь ингэж сайжраагүй аж. Гишүүн Дав.Цогтбаатар “Мангас” болсон өөр нэг газар бол нийслэл. Тэдний төсөв долоон их наяд төгрөгийн алдагдалтай байна. Нийслэлийн өмчит аж ахуйн нэгжүүдийн захирлын дундаж цалин 10-20 сая. Нэг дарга нь 15 туслахтай. Энэ мэтээр МАН-ынхан их, багагүй хулгайч болсон. Тиймээс төсөв ярьж буй энэ үед тус намынхны хулгайг шалгах ёстой” гэлээ.