Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн санхүүжилтээр 12 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” буюу “1000 инженер” төслийн хамтарсан судалгааны хөтөлбөрийг өчигдөр дүгнэлээ.
Монгол Улсад нэн шаардлагатай тэргүүлэх мэргэжлийн чиглэлд инженер, техникийн ажилтан багтдаг. Өдгөө манайд 39 мянган инженер, техникийн ажилтан дутагдалтай гэх статистик бий. Тэгвэл дээрх төслийн хүрээнд 12 жилийн хугацаанд 1600 гаруй инженер бэлдээдбайна. Энэ нь төлөвлөснөөсөө 600 мэргэжилтэнилүү бэлдсэн үр дүн юм. Үүнд 7.5 тэрбумиен буюу ойролцоогоор 55 сая ам.доллар зарцуулсан бөгөөд үүнд ном, сурах, бичиг, лабораторийн өртөг багтжээ. Эл төсөл энэ онд дуусажбуй ч ирэх жил “1000 инженер-2”-ийг эхлүүлэхээртөлөвлөсөн гэнэ. Уг хөтөлбөрөөс гадна манайулсыних, дээд сургуулиуд инженер, техникийнмэргэжилтэн бэлдэж буй ч өнгөрсөн хугацаанд нийт хэчнээн хүн төгссөн тоон мэдээлэл одоогоор алга.
Ч.Болор