Орц: Хонины мах, Пүнтүүз, Байцаа, Лууван, Сонгино, Саримс, Махны шөл, эсвэл ус
Хийх арга:
Энэ хоолны нэг чухал зүйл нь нимгэн элдэж, болгосон гурил. Бин гэхээр арай ахадмаар, зүгээр л нимгэн гурил гэчихээр дэндүү жулдмаар, ямартай ч жинхэнэ утгаар нь бойбонг амттай, сонирхолтой болгох эд бөгөөд бэлтгэхэд ч нэн хариуцлагатай хийгээд “хүнд хөдөлмөр” шаарддагийг Нандиа эрхлэгч онцлов. Уг нь гэрт их ажил өрнүүлэхгүйгээр худалдаад авчих боломжтой. Өдгөө манай хүнсний захуудад “ногоон хурганы арьс, нохойн битүү туурай”-наас бусад нь өргөн сонголттой болсон. Хэдий тийм ч гэртээ өөрсдөө хийх нь илүү амттай, бас утга учиртай, ялангуяа хүүхдүүдтэйгээ хамт хоол бэлтгэхэд.
Бойбонгийн гурилыг давстай бүлээн усаар зуурна, хэт нялцгай, бас хатуу биш, зүйрлэвэл хуушуурынх шиг байхад болно. Сайн нухаж, хэдэн минут амраагаад, буузны гурилшиг жижиг тасална. Ингээд хоёроор нь хавсарч элдэхдээ дунд нь бага зэрэг цөцгийн тос түрхэнэ. Үүний дараа урьдчилан халаасан, тосгүй хайруулын тавагт хоёр талаас нь шарж болгохдоо галыг дунд тохиргоонд тааруулаарай. Гурил нимгэн учраас хурдан болно.
Азиас гаралтай энэ хоол хэзээнээсманайд “нутагшсан”-ыг мэдэхгүй. Ямартай ч Ц.Балдорж эрхлэгч ”нугасгүй” байсан бойбонг Н.Шүр эрхлэгч жинхэнэ утгаар нь өөрийн брэнд болгосноорэнэ гэр бүлийнхнийг “байлдан дагуулагч” хоол болжээ. Бөөнөөрөө цуглахдаа “бойбондох” нь бараг гэр бүлийн дүрэм, багачууд, томчууд бүгд гар, хуруу, хошуу юугаан нэмэрлэхэд хоол бэлэн.
Хавсарч, хайрсан гурилыг гал дээр авангуутаа л нэг нэгээр нь салгаж, эргүүлж буй учир шалтгааныг эрхлэгчээславлахад “Ээж ингэдэг болохоор учиртай л байж таарна. Цөцгийн тосны амт жигд шингэдэгбайх” гэнэ. Зарим нэгний хувьд хэт энгийн, магадгүй залхуутай байж мэдэх ч ээжийн үг, үйлдлийг “хуульчлан” сахих нь энэ гэр бүлийн нэгэн нандин зан чанар гэдгийг жижиг гэлтгүй ийм зүйлээс ч харж болно. Хэдийгээр “Гал тогоо” маань “гарын” жороо хуваалцах энгийн булан мэт боловч алсуураа бол хоол, хүнсний соёл, үүх түүхийгтаниулахын зэрэгцээ хийж байгаа хүний, амтархан идэх хэн нэгний хувьд ямар чухал харилцаа болохыг илтгэх “хөөрхөн”, хөгжилтэй, энгийн яриа өрнүүлдэгтом талбар юм. Бал эрхлэгч маань ч анх ингэж бодож, тунгаан “айлын” гал тогоог өдөр тутмын сонины нэг “брэнд” болгосон буй за. Анх “Гал тогоо” эрхлэгчийн өрөөний арын хэсэгт өрнөж, “Өнөөдөр”-ийнхний “гарын” амтыгдэлгэдэг байсныг Гэрэл зургийн албаны ууган цэрэг Э.Харцага маань хуучлав. Явцын дунд мэргэжлийн тогооч, мастеруудын хоолооруншигчдаа дайлж, эзэгтэйнарын цэсийг багагүй баяжуулсан билээ.
Эхэн үедээ энэ буланг албаны дарга Ц.Энхмаа хөтөлдөг байсан зэргээр “Өнөөдөр”-ийн гал тогооны түүх арвин.
ЦЭЦЭГТ БАЙЦААНЫ ЗУУШ
Энэ зуушийг бойбонтой идэхэд илүү тохиромжтой. Учир нь пүнтүүзийг шингээхэд ходоодны ачааллыг бууруулна. Брокколийг таван минут чанаж гаргаад шууд мөстэй усанд хийнэ. Ингэснээр аминдэм болон ногоон өнгийг нь хадгална. Бага зэрэг ургамлын тосонд жижиг хэрчсэн сонгино, саримсыг шарж, дээрээс нь усыг нь шүүсэн брокколийг нэмээд гурван минут хуурна. Ингэхдээ давс, хар перец, загасны ус, хясаа мөөгний сүмсээр амтлахад зууш бэлэн болно.
Ташрамд өгүүлэхэд, АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс брокколийг эрүүл мэндэд тустай, шим тэжээлт хүнсний ногооны жагсаалтын нэгдүгээрт эрэмбэлж, супер хүнсээр зарласныг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хүлээн зөвшөөрсөн. Тэгвэл Австралийн Свинберний технологийн их сургуулийн эрдэмтэд брокколид сульфорафан хэмээх бодис их хэмжээгээр агуулагддаг болохыг нээсэн талаараа саяхан мэдээлэв. Сульфорафан бол байгалийн нэгдэл бөгөөд хорт хавдрын эсрэг үйлчилгээнээс гадна өөр олон ашиг тустай. Хамгийн чухал нь мэдрэлийн эсийг хамгаалах, ой санамж сайжруулах, тархины хөгшрөлтийг удаашруулах үйлчилгээтэй тул зөнөх эрсдлийг бууруулдаг. Энэ нэгдлийн дэмжлэгтэйгээр идэвхждэг элэгний фермент биеэс пестицид, хүнд металлыг гадагшлуулдаг. Сульфорафан мөн үрэвслийг дарангуйлдаг гэхчлэн тоочвол зөндөө. Тэгвэл эл бодис нь Фридрейхийн атакси (булчингийн хөдөлгөөний зохицуулалт алдагддаг, мэдрэлийн тогтолцооны ховор эмгэг) хэмээх удамшлын өвчнийг эмчлэхэд тустай байх магадлал өндөр гэдгийг онцолсон нь учиртай. Тодруулбал, энэ нь фратаксин буюу эс дэх төмрийн солилцоог хариуцдаг уургийн түвшнийг нэмэгдүүлдэг. Фратаксингүйгээр илүүдэл төмөр нь эсийн бүтцийг устгадаг чөлөөт радикалуудыг үүсгэдэг. Мөн энэхүү уургийн дутагдал нь мэдрэлийн тогтолцоог устгадаг Фридрейхийн атакси үүсгэдэг нэг том шалтгаан аж. Эрдэмтдийн багийнхан сульфорафаныг хүүхэд болон насанд хүрэгчдэд хоолны нэмэлт тэжээлээр хэрэглэх боломжтой гэдгийг онцолжээ.