Монголын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонин үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан тус сонины сэтгүүлч, сурвалжлагч нар, үе үеийн ажилтнууд болон нийт уншигчдад баярын мэнд хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
эрх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх язгуур эрх чөлөөг хангахад хувь нэмрээ оруулж, шударга үнэний манаанд халаагүй зогсон, төр, иргэнийг холбох гүүр байх өндөр хариуцлагатай үүргээ “Өнөөдөр” сонины хамт олон нэр төртэй гүйцэтгэж ирснийг энэ өдөр тэмдэглэхэд таатай байна.
Нийгмийн ил тод байдлыг хангаж, хүний эрх, шударга ёсны хяналтыг хэрэгжүүлдэг дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн салбар хөгжлийн шинэ үе шатанд шилжин буй энэ үед үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн үзэг нэгт журмын нөхдөө түүчээлж ирсэн тус сонины редакц, хамт олон мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүй, орчин үеийн шинэ техник, технологи, арга туршлагаараа хөгжил дэвшлийг манлайлна гэдэгт эргэлзэхгүй байна.
“Нээлттэй парламент” зорилтыг дэвшүүлж, хууль тогтоох байгууллага болон иргэд, олон нийтийн эргэх холбоог шинэ шатанд гаргахаар ажиллаж буй Улсын Их Хурал ард түмний мэдэх эрхийн индэр болсон хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боомилохгүй байх, тус салбарын ажиллах нөхцөл, сэтгүүлчдийн мэдээлэл олж авах, түгээх эрх хязгаарлагдахаас сэргийлэхэд цаг ямагт анхаарч ажиллах болно.
Бодит үнэний толь, эх орныхоо хөгжлийг хангах эрх чөлөөний цайз болсон үнэн зөв, тодорхой, шуурхай, олон талт үйл ажиллагаандаа цаашид амжилт ололтоо ахиулж, сэтгүүл зүйн нэр хүндийг өндөрт өргөж явахын ерөөл өргөж, сайн сайхныг хүсье.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт