Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Ой, хээрийн түймэр 11.8 хувиар өсжээ

Цаг уурын байгууллагын мэдээллээр ихэнх нутгаар хуурайшилтын зэрэг нэн их, их бөгөөд түймрийн эрсдэл маш өндөр байгааг анхааруулсаар буй. Улсын хэмжээнд энэ сарын 17-ны байдлаар нийслэлийн хоёр дүүрэг, 12 аймгийн 50 сумд ой, хээрийн 101 түймэр гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 11.8 хувиар өссөн үзүүлэлт аж.
2026-05-19

Дөрвөн хөлт найзуудынхаа гоо сайханд анхаараарай

Улаанбаатар хотын соёл, иргэдийн амьдралын хэмнэл өөрчлөгдөхийн хэрээр дөрвөн хөлт найзууд маань зүгээр нэг гэр сахигч бус, бидний хамгийн үнэнч нөхөр, хайртай гишүүн болжээ.
2026-05-19

“Хүрэн ханын нуруунд уул уурхайн олборлолт явуулахыг зөвшөөрөхгүй” 

Өмнөговь аймгийн есөн гайхамшгийн нэг, Гурвантэс сумын иргэдийн шүтээн гэгддэг Хүрэн ханын нуруунд уул уурхайн олборлолт хууль бусаар явуулж байгааг эсэргүүцсэн иргэд өчигдөр мэдээлэл өглөө.
2026-05-19

Газрын доорх усны судалгааны 61 цооногт автомат тоноглол суурилуулж байна

Усны газраас Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн бүсэд байрлах газрын доорх усны нөөцийн горимын мониторингийн 61 цооногт автомат тоноглол суурилуулж эхэлснээ мэдээллээ. Энэхүү цооног нь газрын доорх усны түвшин, даралт, чанар, урсцын өөрчлөлтийг урт хугацаанд тогтмол ажиглаж, хэмжилт хийх зориулалттай тусгай цэг юм. Өөрөөр хэлбэл, ус ашиглах зориулалттай биш, нөөцийн төлөв байдалд хяналт-шинжилгээ хийдгээрээ онцлогтой.
2026-05-19

Зоонозын халдварын эмнэл зүйн оношийг бүрэн автомат системээр баталгаажуулна

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Лавлагаа лабораторийн албанд молекул биологийн бүрэн автомат систем суурилуулсан байна. Тус системийгашиглалтад оруулснаар нуклейн хүчил ялгах, PCR буюу ПГУ-ын холимог бэлтгэх, ДНХ-ийг олшруулж тодорхойлох гурван үе шаттай үйл явцыг бүрэн автоматжуулжээ. Ингэснээрзоонозын халдварт өвчний эмнэл зүйн оношийн баталгаажуулалт сайжирч, шинжлэгчээс шалтгаалах алдааг хамгийн бага түвшинд хүргэх ач холбогдолтойг тус төвийнхөн онцолсон юм.
2026-05-19

Гурван өрөө орон сууцын түрээсний үнэ 230 мянган төгрөгөөр буурчээ

Улаанбаатар хотын орон сууцын түрээсний үнэ энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар бүх сегментэд буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
2026-05-19

Хүний эрх хамгаалагч 200 хүүхэд дуу хоолойгоо хүргэлээ

Монголын сайн дурынхны төвөөс “Хүний эрх хамгаалагч хүүхдүүд” чуулганыг ХБНГУ-ын “Ханнс Зайделийн сан”-гийнхны дэмжлэгтэйгээр өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа.
2026-05-18

Музейн салбарынхан өнөөдөр чуулах нь

Олон улсын музейн өдрийг өнөө жил “Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” сэдвийн хү­ рээнд тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд нийгэм, соёл, геополитикийн зөрчлийг арилгах, харилцан ойлголцол, хүртээмжтэй байдлаар энх тайвныг бэхжүүлэхэд музейн гүйцэтгэх үүргийг онцлон таниулах гэнэ.
2026-05-18

“Динза элч” ном уншлагын үндэсний хөдөлгөөнийг эхлүүлэв

“Динза элч” ном уншлагын үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар эхлүүллээ. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир тус арга хэмжээг нээж, Хүүхдийн хөгжил, төлөвшлийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 88 сургуульд уншлагын талбай байгуулж, 250 000 хүүхдэд номын соёл, унших дадал, хөгжлийг дэмжих орчин бүрдүүлээд байна” гэв. 
2026-05-18

Улсын ерөнхий прокурор Азербайжанд айлчлав

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Бүгд Найрамдах Азербайжан Улсын ерөнхий прокурор Камран Алиевын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэ үеэр хоёр улсын ерөнхий прокурорууд албан ёсны уулзалт хийж, хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.
2026-05-18

Улсын төсвийн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2026 оны эхний дөрвөн сард 10.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 их наядаар, тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 8.9 их наяд болж, өнгөрсөн жилийнхээс 459.7 тэрбум төгрөгөөр тус тус өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
2026-05-18

Ши дарга Трампыг үдчихээд, Путинийг угтахаар бэлтгэж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 13-15-нд БНХАУ-д айлчиллаа. Тэрбээр Хятадад айлчлалгүй арван жил болсон байв. Энэ айлчлал дэлхий дахины анхаарал татаж байсан болохоор Америк, Хятадын удирдагчид уулзаад юу ярих, ямар шийдвэр гаргах, тэр нь олон улсын амьдралд хэрхэн нөлөө­лөх, өөрчлөлт үзүүлэх бол хэмээн хэвлэл мэдээллийнхэн, улс төрчид, судаач шинжээчид янз бүрийн таамаглал дэвшүүлж байсны дотор технологи, тариф, Тайвань, Иран, Ормузын хоолой, Украин гэсэн үгс олон давтагдаж байлаа.
2026-05-18

Гэр бүлийн хүчирхийлэл өмнөх оны мөн үеийнхээс 30.4 хувиар өсжээ

Гэр бүлийн хүчирхийлэл өмнөх оны мөн үеийнхээс 30.4 хувиар өссөнийг прокурорын байгууллагаас мэдээлэв. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 5.4-т заасан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн зөрчил энэ оны тавдугаар сарын 14ний байдлаар улсын хэмжээнд 6333 бүртгэгдсэн байна.
2026-05-18

Замын цагдаагийн алба хаагчийг хутгалсан эрийг цагдан хорьжээ

Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг, Богд уулын арын замд энэ сарын 16-ны шөнө хяналт, шалгалт хийж байсан замын цагдаагийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь хутгалж, хүнд гэмтээжээ.
2026-05-18

Хүүхэд нь нэгээс доош насандаа эндсэн ч урамшуулалд хамруулна

УИХ-ын баасан гаргийн нэгдсэн чуулганаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
2026-05-18

АН-ын “Морьтон” фракцын тэргүүнээр Ө.Шижирийг сонголоо

Олон фракцын нэгдлээс бүрддэг нь АН-ын онцлог гэж үздэг. Тэдний нэг болох “Морьтон” фракцынхан баасан гарагт хуралдаж, тэргүү­ нээрээ УИХ-ын гишүүн Ө.Шижирийг сонгожээ.
2026-05-18

Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг тольдоорой

Монгол болон Солонгосын уран бүтээлч­ дийн хамтарсан “Art fair-2026” үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд толилуулж байна. Энэ удаагийн арга хэмжээнд нийт 50 гаруй туурвигчийн 100 орчим шилдэг бүтээлийг дэлгэжээ.
2026-05-18

"Улаанбаатар марафон 2026" энэ Бямба гарагт болно

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт энэ сарын 23-нд буюу бямба гарагт болно.
2026-05-18

Ус гүн цэвэршүүлэх анхны үйлдвэрийг ашиглалтад орууллаа

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК) хооронд байгуулсан II компакт гэрээний хүрээнд Монголын Ус гүн цэвэршүүлэх анхны үйлдвэрийг өнгөрсөн баасан гарагт ашиглалтад орууллаа. Уг төсөл нь Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ ирээдүйд үүсэж болзошгүй усны хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилготой юм.
2026-05-18

Увс нуурын орчимд хориотой бүс тогтоов

Увс нуурын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас нүүдлийн шувуудын үржлийн үе, үүр засах, өндөглөх хугацаанд тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах зорилгоор Увс нуурын орчимд зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, хориотой бүс тогтоожээ.
2026-05-18